1072 хувьцааг иргэд хоорондоо худалдах боломжгүй

2020-03-9 Байгаль орчин

Тодруулбал, фейсбүүк орчинд 1072 хувьцаатай холбоотой 50 гаруй хуурамч хуудас, 30 орчим групп иргэдийг төөрөгдүүлсэн худал мэдээлэл цацаж байна. Энэ нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Компанийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл гэдгийг мэдэгдэв. Зөрчлийн тухай хуулиар цахим орчинд олон нийтэд санаатай ташаа мэдээлэл түгээсэн хэлбэр бөгөөд энэ төрлийн зөрчил гаргасан иргэнийг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 20 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог байна.

1072 хувьцааг дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй болгох хүртэл зарах, борлуулах боломжгүй бөгөөд цахим орчинд хандалт, дагагчаа өсгөх зорилгоор иймэрхүү агуулга бүхий хуурамч мэдээлэл, зар нийтэд түгээж байгааг сэрэмжлүүллээ.

Хувьцааг иргэнээс иргэний гарт дамжуулан худалдах боломжгүй бөгөөд шилжүүлэх, худалдах үйл ажиллагааг зөвхөн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв хянан баталгаажуулдаг. Гэхдээ зөвхөн нээлттэй хувьцаат компанийн хувьцаа болон нийт иргэдийн хувьцааны өөрчлөлтийн бүртгэл цахим хэлбэрээр ҮЦТХТ-д хадгалагддаг байна.

Энд нэг зүйлийг тодруулахад, дэлхийн зарим улс оронд гараад буй COVID-19 буюу коронавирусийн халдвартай холбоотойгоор хөл хорио тогтоосон тул иргэн та гэрээсээ хувьцааны талаарх бүх үйлчилгээг авах боломжтой гэдгийг “10712 ширхэг хувьцаа мэдээллийн төв”-ийн менежер Э.Баатарцогт танилцуулсан. Хэрэв та хувьцааны дансаа нээлгээгүй бол ETT аппликейшн-ийг татахад л хангалттай. Мөн 52 брокор дилерийн компаниуд 5000 төгрөгөөр данс нээж байгаа бөгөөд цахимаар нээлгэх бүрэн боломжтой. Энэ сарын 20-наас өмнө иргэд хувьцааны дансаа нээлгэсэн байх ёстой бөгөөд удахгүй ногдол ашиг иргэдийн дансанд шилжих юм.

Энэ сарын 2-9-ний хооронд 1800-1072 тусгай дугаартай лавлах утсаар 2050 хүн холбогдсон бол Мэдээллийн төвийн байранд 825 иргэн бичеэр ирж мэдээлэл, зөвлөгөө авчээ. Ингэснээр мэдээллийн төв нээгдсэнээс хойш  давхардсан тоогоор 281523 иргэн биечлэн ирж үйлчилгээ авчээ.

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.