Хижиг тахлын эсрэг тэмцэлд шинжлэх ухаан, технологийн дэмжлэг үзүүлнэ

2020-03-3 Ертөнц

 ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 2-нд Бээжин хотноо хижиг тахлын эсрэг шинжлэх ухааны судалгааны ахиц байдалтай танилцаж, Намын төв хорооны нэрийн өмнөөс хижиг тахлыг тогтоон барих, сэргийлэх шинжлэх ухааны судалгааны эхний фронтод тэмцэж буй өргөн олон судалгааны ажилтнуудад чин сэтгэлийн талархал, мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Тэрбээр онцлохдоо, хүн төрөлхтөн хижиг тахалтай тэмцэхийн хамгийн хүчирхэг зэвсэг бол шинжлэх ухаан, технологи юм, хүн төрөлхтөн хүнд их гамшиг, хижиг тахлыг даван туулахад шинжлэх ухааны хөгжил, технологийн шинэчлэл маш их шаардагдана. Шинэ төрлийн коронавирусээс үүсэлтэй уушгины хатгалгааны тахлын хамаатай судалгаа маш чухал, тулгамдсан ажил болсны хувьд олон салбарын судалгаанд түшиглэн, нэгдсэн удирдлагын дор зохицуулалттай ахиулж, шинжлэх ухааны үндэслэлийг баримтлан, аюулгүй байдлыг баталгаажуулсан үндсэн дээр судалгааны ахицыг түргэтгэн, хижиг тахлыг тогтоон барих, сэргийлэх гол, бэрхшээлтэй асуудлыг аль болох богино хугацаанд даван туулж, халдварт өвчнийг тогтоон барих ард нийтийн тэмцэл, бүх талын тэмцэлд ялалт байгуулахад шинжлэх ухаан, технологийн хүчтэй дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэжээ.

 Энэ сарын 2-ны үдээс хойш, Ши Жиньпин эн түрүүнд Цэргийн анагаах ухааны судалгааны хүрээлэнд очиж, шинэ төрлийн коронавирусийг тогтоон барих, сэргийлэх судалгааны ажлын талаарх уг судалгааны байгууллагын ерөнхий тайланг сонсож, дэлгэцийн самбар, бодит зүйл зэргээр дамжин, вакцин гаргах, эм бэлдмэлийг шилж сонгох, вирусийн өвчин эмгэг төрүүлэх үйл явцын тухай судалгаа, хэрэглээний байдал зэрэгтэй танилцсан байна.

Тэрбээр онцлохдоо, эдгэрэлтийн түвшнийг дээшлүүлж, нас баралтыг бууруулж, эцсийн шатанд хижиг тахлыг ялан давахад шинжлэх ухаан технологи хамгийн чухал үйлдэл үзүүлнэ гэв.

Ши Жиньпин, шинэ төрлийн коронавирусийн халдвар гарснаас хойш, Цэргийн анагаах ухааны судалгааны хүрээлэн намын төв хороо, Цэргийн төв зөвлөлийн зааврыг чандлан мөрдөж, цаг мөчтэй уралдан, яаралтай шинжлэх ухааны судалгааны ажилд хүчээ төвлөрүүлэн, тодорхой ахиц дэвшил гаргасан нь нам, ард түмэндээ үнэнчээр зүтгэдэг ардын армийн улс төрийн шинж чанарыг бүрэн харуулсан бөгөөд хатуу тулалдаанд тэмцэн ялалт байгуулж чаддаг хэв суртлыг харуулсан гэжээ.

Тоног төхөөрөмжийн туршилтын байранд Ши Жиньпин хүнд халдварт өвчний эсрэг эм бэлдмэлийг судлах лабораторитой танилцаж, ажлын байрандаа гавшгайлж, халдварт өвчний эсрэг эхний фронтод тэмцэж буй мэргэжилтэн, судлаачдыг эргэсэн байна.

Ши Жиньпин тэд нарыг шаргуу хүчин чармайлт гаргаж, аюулгүй, үр дүнтэй вакцин, эм бэлдмэл, туршилтын урвалжийг аль болох богино хугацаанд боловсруулан гаргаж, хижиг тахалтай тэмцэх хэрэгцээ шаардлагыг бүрэн хангах хэрэгтэй гэлээ. Хижиг тахлын эх үүсвэрийг олох, оношлох, урьдчилан сэргийлэх, эмчлэх, тогтоон барих талаар хүчээ хамтатган ажиллаж, хижиг тархалтыг ялан давахаар дамжин, бие даасан оюуны өмчийн эрх бүхий гол шинжлэх ухаан технологийг эзэмшиж, ард иргэдийн амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалах, үндэсний стратегийн аюулгүй байдлыг хангахад илүү их хувь нэмэр оруулах хэрэгтэй гэжээ.

 

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.