Улаанбаатар-Дарханы замын чанарт анхаарч өгөхийг БНХАУ-ын Элчин сайдаас хүслээ

2020-02-21 Гадаад харилцаа

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Баянхонгор-Байдрагийн гүүр, Тосонцэнгэл-Улиастай, Улаанбаатар-Хөшигийн хөндий, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замуудыг барьж ашиглалтад оруусан. Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Чай Вэньруйтэй уулзахдаа эдгээр бүтээн байгуулалтыг хийхэд хөнгөлөлттэй зээл олгосонд талархлаа илэрхийллээ. Мөн бас нэг чухал замыг төлөвлөсөн хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэж өгөхийг хүслээ. Энэ бол Улаанбаатар-Дархан чиглэлийн зам юм. Азийн хөгжлийн банкны худалдан авах ажиллагааны журмын дагуу БНХАУ-ын дөрвөн компани энэхүү замыг барьж гүйцэтгэхээр шалгаран ажиллаж байгаа. Гэвч хоёр хэсэгт барилгын ажил удаашралтай байгаа тул энэхүү төслийг гэрээт хугацаанд нь, чанартай хийж гүйцэтгэхэд анхаарал хандуулан ажиллахыг Б.Энх-Амгалан сайд Элчин сайдаас хүслээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.