Олимпын гал бамбарыг сакура цэцгэн хэлбэртэй бүтээжээ

2020-02-5 Ертөнц

 

 

 

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон 32 дахь удаагийн зуны олимпын наадам Япон Улсын нийслэл Токио хотын олимпын шинэ цэнгэлдэх хүрээлэнд ирэх долдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ.

Хэдхэн сарын дараа болох тус наадмын галт бамбарыг “Шинфужи Бөрнер” компани энэ сарын 2-нд олон нийтэд танилцуулжээ. Агуулга нь Японы үндэсний бэлгэ тэмдэг болсон сакура цэцгээс санаа авч бүтээжээ.

Энэхүү галт бамбар нь 1.1 кг гаруй жинтэй, 60 гаруй см урттай, 100 хувь хөнгөн цагаанаар хийгдсэн бөгөөд уг хөнгөн цагааны 30 хувийг 2011 онд болсон Фукушимагийн цөмийн станцийн дэлбэрэлтийн үлдэгдлээс гарган авчээ. Үүнээс гадна тус галт бамбар нь 30 метр секундын хурдтай салхинд болон аадар бороонд тэсвэртэй гэнэ.

Галт бамбарыг 10 мянган тамирчин ирэх гуравдугаар сарын 26-нд Фукушимагаас эхлэн 121 хоногийн турш буухиалан авч явсаар долдугаар сарын 24-нд нийслэл Токио хотод хүргэх юм байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.