Б.Обамагийн үг 400 мянган долларын үнэтэй

2017-04-27 Ертөнц

АНУ-ын Ерөнхийлөгч асан Б.Обама Уолл Стритийн “Cantor Fitzgerald LP” банкны зохион байгуулах эрүүл мэндийн даатгалын тогтолцооны тухай хуралд оролцож, 400 мянган доллараар нээлтийн үгийг нь хэлэхээр болсон гэдэг мэдээлэл олны шүүмжлэл дагууллаа. Гэхдээ энэ нь экс Ерөнхийлөгч хэт өндөр үнээр үг хэлэх гэж байгаад бус харин Уолл Стритийн банкируудад талтай хандах болсонд олон нийт дургүйцэж буй хэрэг аж.

Б.Обама Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ АНУ-ын хамгийн баян хэсэг болох Уолл Стритийнхэнд таагүй ханддагаа нууж байгаагүй. Тэрээр “Би Уолл Стритийн тарган муурнуудад туслах гэж Ерөнхийлөгч болоогүй” хэмээн хэлж байсан удаатай.

Харин одоо тэднээс 400 мянган ам.доллар авч үйл ажиллагаанд нь оролцсоноор Уолл Стритийн “шинэ баян тарган муур” боллоо гэж шүүмжлэх хүмүүс ч байна.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд бүрэн эрхийн хугацаа нь дууссанаас хойш Америкийн тэрбумтан баячуудтай хамт далайд удаан хугацаагаар амарсан Б.Обама одооноос ажилдаа эргэн орж буй бололтой. Тэрээр ажлаа өгсний дараа эхнэр Мишелийн хамт намтрын номоо бичихээр 65 сая ам.долларын гэрээ хийсэн.Үүгээрээ Б.Обама өмнөх Ерөнхийлөгч нарын санхүүгийн үнэлгээг давж гарсан юм.  Хэн ч түүн шиг намтар номоо 65 сая доллараар бичих гэрээ хийж байгаагүй бөгөөд үг хэлэх, лекц унших ханш ч түүнийхээс харьцангуй бага байдаг. Жишээлбэл, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон 2015 онд Уолл Стритэд гурван удаа үг хэлэхдээ нийтдээ 225 мянган ам.доллар авч байжээ.

Б.Номун

Чуулган: Байр суурь

3 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.