АНУ-ын байлдааны хөлгүүд Өмнөд Солонгост ирлээ

2017-04-25 Ертөнц

Солонгосын хойгийн хурцадмал байдлаас үүдэн АНУ-ын илгээсэн байлдааны хөлгүүд Өмнөд Солонгост иржээ. Байлдааны хөлгүүдийн толгойд нисэх онгоц тээгч Карл Винсон хөлөг яваа бөгөөд нэмж пуужин харвагч “USS Michigan” шумбаг хөлөг ч бас ирэх аж. Цөмийн эрчим хүчээр ажилладаг тус хөлөгт 154 Томахаук пуужин, тусгай ажиллагаа гүйцэтгэх үүрэг бүхий 60 цэрэг яваа гэнэ.

АНУ-ын эдгээр байлдааны хөлгүүд цэргийн сүр хүчийг үзүүлэх хээрийн сургуулилтад оролцох аж.  Бүс нутагт нь Америкийн хүчирхэг зэвсэг техникүүд ирсэн энэ үед Хойд Солонгос эсэргүүцсэн, хурц ширүүн мэдэгдлийг ээлж дараалан гаргасаар байна. Тус улс АНУ-ын бахархал болсон Карл Винсон хөлгийг живүүлж чадна хэмээн сүрдүүлсэн юм.

Дэлхий нийтийн анхаарлыг татаж буй энэ асуудал АНУ-ын хууль тогтоогчдын хувьд ч зайлшгүй анхаарах ёстой халуун сэдэв болоод байна. Хойд Солонгосын талаар мэдээлэл өгөх бүлгийн хуралдаанд Сенатын танхимын бүх гишүүн оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн нь энэ асуудал хэр анхаарал татаж буйг харуулж байгаа юм.

Б.Номун

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.