Тэрбумтан Уоррен Баффетын танд өгөх ДОЛООН подкаст

2020-11-6 Подкаст

/Berkshire Hathaway-гийн эзэн, дэлхийд хөрөнгөөрөө хоёрт бичигдэх тэрбумтан, хөрөнгө оруулагч/

Уоррен Баффет бол амьдралынхаа туршлагаас залуус, хүүхдүүдийн ирээдүйн амьдралд хэрэг болох үнэтэй зөвлөгөөг харамгүй хуваалцдаг нэгэн. Жаахан хүүхэд байхаасаа сонин хүргэж, өвөөгийнхөө дэлгүүрт ажиллаж, ахлах сургуулиа төгсөхдөө л одоогийнхоо 20 гаруй бизнесээс хоёрыг нь эхлүүлчихээд байсан түүнд юу л байна амьдралын баялаг туршлага бий. Мэдээж дэлхийн тэргүүн баячуудын нэг болсны хувьд амжилтын оргил өөдөө хэрхэн мацахыг хамгийн сайн хэлж өгөх хүний нэг. Тэрээр жил бүрийн гуравдугаар сард ажил амьдралынхаа гараан дээр ирээд буй залуустай уулзаж, хүссэн асуултад нь хариулдаг юм. Ийм нэг уулзалтын үеэр тэрээр дараах зөвлөгөөнүүдийг өгчээ.

  1. Та нар өөрсдийнхөө хөдөлгүүрийн хүчин чадал хэр том, бас түүнийг хэр үр дүнтэй ашиглаж чадахаа мэдэх үү. Зарим хүний толгой дахь мэдлэг чадварыг 400 морины хүчтэй тэнцүү гэж үзвэл ердөө 100-г нь л ашигладаг.
  2. Өөрт чинь хамгийн их таалагдах, хамгийн дуртай ажлаа олтол битгий шантраарай.
  3. Зөв хүнээс үлгэр дуурайл ав. Учир нь, тэдэнд чиний амьдралыг эргүүлэх хүч бий. Өөрийн гэсэн баатраа зөв сонгох нь амьдралын хамгийн чухал алхмын нэг юм.
  4. Бүх хүнд туслаад, бүх ажилд оролцоод явбал чи цагаа хянаж чадахгүй. Тиймээс бусдад үгүй гэж хэлж сур.
  5. Хөдөлмөрийн чинь хөлсийг зохих ёсоор үнэлж чадахгүй газар битгий ажилла. Хэрэв тэд цалингаар чамайг үнэлж чадахгүй байгаа бол өөр олон арга хэлбэрээр чамтай шударга бус харилцана гэсэн үг.
  6. Цагт 90 миль хурдалж буй машинаар явах, 30 милийн хурдтай машинд суух хоёр маш их ялгаатай. Амжилтад хүрэх зам ч үүнтэй адилхан. Хэрэв илүү хурдан амжилтад хүрэхийг хүсвэл өсч дэвжиж яваа компанид ажилла.
  7. Сургуулиа төгссөн ч сурахаа хэзээ ч зогсоож болохгүй. Би өдөр бүр зургаан цагийг мэдлэгээ дээшлүүлж, ямар нэг хэрэгтэй зүйл уншихад зориулдаг. Мэдлэг мэдээлэл гүнзгийрэх тусам асуудлыг илүү хялбараар шийдвэрлэж чаддаг болно.

Б.Номун

 

 

<

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.