Бүх Ерөнхийлөгч нараас Трампын рейтинг хамгийн муу нь

2017-04-24 Ертөнц

Ерөнхийлөгчийн ажлаа аваад 100 хоног ч болоогүй Доналд Трампын рейтинг дөнгөж 42 хувьтай байгаа нь өнгөрсөн амралтын өдөр зарласан судалгааны дүнгээс харагджээ. Тухайлбал, ABC/Washington Post-ын явуулсан судалгаагаар Трампын рейтинг 42 хувьтай байгаа бол   NBC/Wall Street Journal-ын зохион байгуулсан өөр санал асуулгаар оролцогчдын 40 хувь нь л Ерөнхийлөгчийнхөө ажлыг үнэлж, 54 хувь нь муу ажилласан гэж шүүмжилжээ.

АНУ-ын орчин үеийн түүхэнд шинэ Ерөнхийлөгч нарын рейтинг түүн шиг 40 хувьд хүртлээ унаж байсан удаагүй.  Уг нь, ихэнх Ерөнхийлөгчийн рейтинг ажлаа авсан эхний 100 хоногтоо хамгийн өндөр байдаг жишиг бий. Ерөнхийлөгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг 100 хоногоор дүгнэдэг явдал Франклин Рузвельтийн үеэс эхтэй аж. Тэрээр Ерөнхийлөгч болоод удаагүй байхдаа маш чухал 15 хуульд гарын үсэг зурснаас хойш шинэ төрийн тэргүүн ажлаа авмагцаа эхний гурван сард юу хийж бүтээж амжуулав гэдгийг хэвлэлүүд онцлон мэдээлдэг болжээ.

Харин Трамп энэ уламжлалыг утгагүй зүйл гэж Твиттертээ бичжээ. Гэхдээ тэрээр сонгуулийн кампанийнхаа үеэр 100 хоногтоо багтааж Америкийн сонгогчидтой эргэх холбоо харилцаатай байхад чиглэсэн багц хуулийг батална гэж амлаж байсан юм. Харин энэ амлалт нь огт хэрэгжээгүй байтал 100 хоног болоход долоон хоног л үлдсэн учраас  энэ уламжлалыг үгүйсгэж эхэллээ гэж ажиглагчид харж байна.

Б.Номун

<

Бууж өгөв

19 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.