Нил ягаан өнгө нь эрч хүч, үнэнч, тогтвортой байх сэтгэл зүйг бүрдүүлнэ

2019-08-15 Сэтгэл зүйч хариулж байна

Сэтгэл зүйч зөвлөж байна

Нил ягаан өнгө нь хөх өнгөний тогтвортой байдал, улаан өнгөний хүчтэй энергийг хослуулсан байдаг бөгөөд алсын хараатай, амбицтай, зорилготойгоос гадна сүр жавхлантай, үнэнч, тансаг байдлыг илэрхийлдэг.

Түүнчлэн тайван, гоо үзэсгэлэнгийн цогц бөгөөд үзмэн алмаас эрдэнэ дэлхий хамгийн үнэтэй чулуу юм.

Нил ягаан өнгөний бэлгэ тэмдэг бол лаванда цэцэг. Энэхүү цэцгийг дээдсийн цэцэг гэж нэршиж ирсэн. Лаванда цэцэгтэй ваннтай усанд ороход сэтгэл санаа өөдрөг болно.

Лаванда цэцгийн үнэрийг үнэртэнд эртнээс хэрэглэж ирсэн ба хүртэхүй эрхтэнд сайнаар нөлөөлдөг. Тус цэцгийн цайг уухад сэтгэл гутралаас ч гарах ач тустай. Сэтгэл тавгүй үед Лаванда цэцгийн цайг ууж байгаарай. Мөн энэ өнгө нь ажил хэрэгч өнгө бөгөөд албан тасалгаагаа тохижуулахад ажилтан болон харилцагчдад тань эрч хүчтэй, үнэнч, тогтвортой байх сэтгэл зүйг бүрдүүлнэ.

Сэтгэл зүйч Б.Алтанзаяа

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.