Цагийн менежментийн тухай алтан дүрмүүд

2022-09-7 Подкаст
 
Бизнесээ бүтээхэд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай болдог цор ганц зүйл бол цагийн менежмент юм.

Бид ихэнхдээ цагаа бариагүйн улмаас хоцорч зарим зүйлээ алддаг. Гэвч энэ маш энгийн мөртөө чухал ур чадвар бол яалт ч үгүй цаг барих юм. Бизнес эрхлэгчид цагийн хуваарийн дагуу төлөвлөсөн уулзалтаа хийхийн тулд хүссэн үедээ орноосоо сугарч босоод гарахад хялбар байдаг гэж би боддог.

“Цаг таныг удирдах биш та цагийг удирдах ёстой.”

Цагийн менежментийн дараах 4 үе шат надад үр дүнгээ өгсөн юм.

1. Хаалгач цэргийн тушаал

Багийн гишүүдээс дуудлага хүлээж авах томилсноос утасны дуу хураагуур байрлуулснаар шууд дуудлагыг хүлээж авахаа больсон юм. Утасны дуудлагад хоёр өөр хоолой сонсгодог. Үүнд яагаад тантай ярихыг хүссэн шалтгаанаа товчоор илтгэх ёстой буюу мессеж үлдээх юм. Энэ нь цагийг хий дэмий өнгөрөөх чухал биш дуудлагаас сэргийлдэг. Хаалгачаас илүү үр дүнтэй зүйл гэж юу байх вэ?

2. Э-мэйлээ үргэлж шалгахаа боль

Яг одоо боль. Утсаа хаяад дэлгэцийнхээ урдаас холд. Э-мэйлээ шалгадаг хэн нэгэнтэй болох аль эсвэл долоо хоногт шалгах хэд хэдэн цаг гаргах хэрэгтэй. Нэн тэргүүний чухал шаардлагатай, амин чухал асуудлууддаа анхаарал тавьж э-мэйлүүддээ түрүүлж хариу өгч зохицуулна.

Миний хувьд шууданг маань шалгах баг томилдог ба нэн шаардлагатай захиаг түрүүнд мэдээлдэг. Ингэснээр ажлын долоо хоногоос 15 цаг хасагдсан. Энэ цагт амжуулах зүйл ямар их гэдгийг бодоод үзээрэй.

3. Хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж, түүнийгээ гүйцэтгэ

Дэг журам бол цагийн менежментийн гол цөм юм. Аз болоход чөлөөт цагаараа анхаарал төвлөрсөн үед дотоод бодол санаа төвлөрсөн байдаг. Тиймээс энэ үед цагийн хувиараа төлөвлөж эхэлснээр хийх зүйлсийн жагсаалтаа биелүүлж чадсан. Бага багаар хийх нь ихийг бүтээх боломжийг олгосон.

Өөдрөг хандлагатай байгаа үедээ бүх зүйлийн оргилд байгаа чухал зүйлсийг хардаг.

4. Нүүр тулсан ярилцлагаас зайлсхий

Зочны өрөөндөө, эсвэл гэрийнхээ ажлын өрөөнд энэ гариг ертөнц дээр ярьж болдоггүй зүйл гэж байдаггүй. Бизнесийн ертөнцийн хамгийн стресстэй, шаардлагагүй үзэгдлийн нэг нь магадгүй хурал, уулзалт юм. Заавал өөрийн биеэр байх шаардлагагүй. Хэрэв захиа үлдээхээр бол түүнийг дахин, урьдчилан бичиж болно. Үнэхээр үр дүнд хүрэхийг хүсвэл Skype-аар хийх боломжтой юм. Үйл явцыг нарийн санахыг хүсвэл багийн гишүүдээс протокол хөтлүүлж болно.

Уулзалтын цаг төлөвлөж, өөрийн биеэр хийхээ больсноор бизнесээ эрхлэх, санаа тавих цаг илүү нэмэгдсэн. Оюун санааны болоод, биеийн эрүүл мэнд сайжирсан.

Цагийн менежмент 3 үе шаттай: “Анхаарлаа төвлөрүүлэх”, “ач холбогдлоор нь эрэмбэлэх”, “төлөөлөх”.

Юуны түрүүнд бичиг цаасны ажлаас эхэлж компанийн богино болоод урт хугацааны төлөвлөгөөг гаргах хэрэгтэй. Эдгээр цагийн менежментийн дүрмийг баримталснаар компаниа амжилттай байгуулсан юм. Хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргаснаар бүтээмж дээшилдэг гэдэгт итгэдэг. Цагийн менежментийн алтын дүрмүүдийг баримталснаар үр дүн нь таныг гайхшируулах болно.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.