Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт амжилттай өндөрлөлөө

2019-06-21 Байгаль орчин

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Компанийн 2019 оны сургалтын үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлын нийт ажилтны сургалт 2019 оны 5 дугаар сарын 29, 6 дугаар сарын 5, 8, 12, 20-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж ажилтнууд 94 хувийн ирцтэйгээр хамрагдлаа.

Сургалтын нээлтийн ажиллагаанд Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Стратеги, хөгжлийн газар хариуцсан дэд захирал Т.Цогтбаяр оролцсон бөгөөд сургалтаар компанийн үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр мөрдөгдөж байгаа журам горим, техник тоног төхөөрөмжийн зөв ашиглалт, байгаль орчны мэдээлэл, зүрх судасны зонхилох өвчлөлүүд, аюул эрсдэл, өмч эвдрэлийн тайлан мэдээ зэрэг агуулгаар батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулав.

Компанийн үйл ажиллагаанд ISO стандарт нэвтрүүлж байгаатай холбогдуулан MNS ISO 9001:2016 Чанарын менежментийн тогтолцоо, MNS ISO 45001:2018 ХАБЭА-н менежментийн тогтолцоо, MNS ISO 14001:2016 Байгаль орчны менежментийн тогтолцооны талаарх мэдээллийг мөн сургалтын үеэр өгсөн юм.

 

Ийнхүү ажилтнууд хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтад хамрагдсанаар хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх мэдлэгээ бататгаж, цаашид гарч болох аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллах нөхцол, боломж бүрдэж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.