Дональд Трамп энэ сарын 29-нд БНСУ-д айлчилна

2019-06-24 Ертөнц

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зургадугаар сарын 29-нд БНСУ-д хоёр өдрийн айлчлал хийнэ. Энэ тухай Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газар дахь эх сурвалж мэдээлжээ.

Дэлхийн эдийн засаг, улс төрийн бодлогыг зангидаж байдаг тэргүүлэх 20 улсын төрийн тэргүүн нарын дээд хэм­жээний уулзалт ирэх баасан гарагт эхэлнэ. Д.Трамп “Их 20”-ийн бүлгийн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа БНСУ-ыг зорино гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Морган Ортэгус зургадугаар сарын 10-нд мэдээлж байжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.