“Улаан тариа 2” аяныг эхлүүлнэ

2019-06-10 Мэдээ мэдээлэл

Хэвлэлийн бага хурал

“Улаан тариа 2” аяныг эхлүүлнэ

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас тэмбүү өвчинг устгахаар “Улаан тариа II” аянг эхлүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Учир нь тэмбүү өвчин үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн талаар Эрүүл мэндийн сайд Ж.Сарангэрэл онцолж, ийнхүү арга хэмжээ авахаар болсон талаараа хэлэв. Тэрбээр, эрүүл мэндийн салбар бэлгийн замаар дамжих тэмбүү өвчинтэй дайн зарлаж байна. Халдварт өвчний 35-40 хувийг тэмбүү эзэлж байна. Мөн жилд 50 орчим хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрж байна” гэв.

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд тэмбүү өвчний 1922 тохиолдол бүртгэгджээ. Үүний дийлэнх нь буюу 992 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Уг аян хоёр жилийн хугацаатай үргэлжлэх бөгөөд мөн хоёр үе шаттай юм байна. Нэгдүгээрт, төрөлхийн тэмбүүг устгах. Энэ хүрээнд жирэмсэн  болон жирэмслэх насны эмэгтэйчүүдийн дундах үзлэг шинжилгээг эрчимжүүлэх юм байна. Он гарснаас хойш дөрөвхөн сарын хугацаанд төрөлхийн тэмбүүгийн 49 тохиолдол бүртгэгдсэнээс 11 нярай нь нас барж, 14 амьгүй төржээ.  Хоёрдугаарт, нийт хүн амын дунд тэмбүүг устгах аж. Ингэхийн тулд хүн амын дунд урьдчилсан үзлэг хийж, эмчлэх бөгөөд уул уурхай болон олон хүн  ажилладаг томоохон аж ахуйн нэгжтэй хамтарч, иргэдийг үзлэгт оруулах гэнэ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.