ЮНЕСКО уул, ус тахих ёс заншлыг сэргээн өвлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

2019-05-13 Байгаль орчин

Соёл, урлагийн газар, “Байгаль, соёлын өвийг хамгаалах сан” ТББ-тай хамтран “Монгол оронд уул ус тахих ёс заншлыг сэргээн өвлөн уламжлуулж байгаль, соёлын тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх нь” ЮНЕСКО-гийн төсөл хэрэгжүүлэх болон “Эх нутаг, өв соёлоо эрхэмлэн дээдэлье” Монгол түмний их аян зохион байгуулах тухай танилцуулах семинарыг зохион байгуулжээ. Семинарт аймаг, нийслэлийн соёлын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, соёлын төвийн эрхлэгчдийн төлөөлөл болон ажлын багийн гишүүд оролцсон байна. Семинарт дараах сэдвээр илтгэл танилцуулжээ.

Үүнд:

– “Монгол оронд уул ус тахих ёс заншлыг сэргээн өвлөн уламжлуулж байгаль, соёлын тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх нь” ЮНЕСКО-ийн төсөл хэрэгжүүлэх болон “Эх нутаг, өв соёлоо эрхэмлэн дээдэлье” Монгол түмний их аян өрнүүлэх тухай танилцуулга” /БСӨХС-ийн ерөнхийлөгч доктор Н.Уртнасан/,
– “Уул ус тахих зан үйлийг сэргээн хөгжүүлэх бодлого, эрх зүйн орчин” /БСШУЯ-ны Соёл, Урлагийн Газрын мэргэжилтэн Д.Даваацэрэн/,
– “Эх нутаг, өв соёлоо эрхэмлэн дээдэлье” Монгол түмний их аяныг зохион байгуулахад соёлын байгууллагуудын үүрэг, оролцоо” /Соёл, урлагийн газрын мэргэжилтэн доктор Д.Мэндсайхан/,
– “Тусгай хамгаалалттай газар нутаг нь Байгаль, соёлын өвийг цугт нь хамгаалах чухал арга хэрэглүүр болох нь” /БОАЖЯ-ны ТХГН-ийн мэргэжилтэн Г.Энхмөнх/,
– “Эх нутаг, өв соёлоо эрхэмлэн дээдэлье” Монгол түмний их аян өрнүүлэхэд ‘Ураг удам уламжлалын холбоо’ (УУУХ)-ны оролцоо, арга зам” /УУУХ-ны тэргүүн Ж.Түдэвдорж/,
– “Уул овоо тахих зан үйлийн хөгжил, шинэчлэл” /ТГНССТ-ийн тэргүүн, Магистр А.Дүүрэнжаргал/,
– “Уул усны тахилга шүтлэгийн зан үйлийг үйлдэхэд бөөгийн ёсны нөлөө, шинэчлэл” /Монголын бөө мөргөлийн төвийн Тэргүүн Зайран Б.Бямбадорж/,
– “Уул ус тахих ёс заншил, зан үйлийн хөгжилд бурхны шашны оруулсан хувь нэмэр, уламжлал шинэчлэлийн асуудал” /СУИС-ын ЭШИГ-ын дэд дарга, доктор, дэд профессор Д.Даваасүрэн/,
– “Ураг удмын шүтээн газар нутгаа тахих зан үйлийг үйлдэхэд бурханы шашны сүм хийд, лам хуврагуудын оролцоо дэмжлэг” /Монголын Бурханы Шашны Дээд Сургуулын багш докторонт М. Ганхуяг/,
– “Уул ус тахин шүтэх зан үйлийг үйлдэхэд угсаатны бүлэг, нутаг усныхны өвөрмөц онцлогийг харгалзан үзэх нь” /СУИС-ийн Соёлын боловсролын сургуулийн багш, доктор Д.Тангад/,
– “Их аяны хүрээнд тахилга шүтлэгт газар нутгийн бүртгэл мэдээллийн сан байгуулах тухай аргачлал, Тодорхойлолтын маягтыг бичиж бүрдүүлэх зааварчилгаа” /СӨҮТ-ийн мэргэжилтэн Ж.Насанжаргал, ТГНССТ-ийн тэргүүн А.Дүүрэнжаргал/,
– “Их аяны хүрээнд “Уул ус тахин шүтэх монгол ёс заншил, зан үйлийн хөгжил, шинэчлэл ба тахилгат газар нутгийг тогтоох нь” судалгааны ажил болон “Ураг удмын шүтээн газар нутгаа эрхэмлэн дээдэлье” уул ус тахин шүтэх ёс заншил, зан үйлийн тэргүүн туршлагын уралдааныг ураг удмынхны дунд зарлан дүгнэх тухай танилцуулах” зэрэг сэдвээр илтгэлүүд тавьж хэлэлцүүлжээ.

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.