Нийслэлд жилд 122 хүүхэд хорт хавдраар өвчлөх болжээ

2019-05-6 Нийтлэл

 

Улаанбаатар хотод жилд 122 хүүхэд хорт хавдар тусаж байна гэсэн мэдээллийг холбогдох газраас анхааруулж байна. 

Энэ бол үнэхээр улсын аюулгүй байдлын харанга ч дэлдэж мэдэхээр үзүүлэлт юм. Цөөхөн хүн амтай манайх шиг улсад үнэхээр цочирдом мэдээ биш гэж үү.

Тэгэхээр бяцхан иргэд маань яагаад хорт хавдар гэх энэ аймшигт өвчинд нэрвэгдээд байгааг мэргэжилтнүүд судалж тогтоожээ. Энэ нь сүүлийн жилүүдэд нийслэлд түргэн хоолны газрууд борооны дараах мөөг шиг олшрох болсон. Түргэн хоол нь хүүхдийг наанадаж л, жингийн илүүдэлтэй болгодог бөгөөд энэ нь олон төрлийн өвчлөлийн эх үндэс болдог байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гахайн утсан мах болон түүнтэй ижил аргаар боловсруулж, үйлдвэрлэсэн хиам зайдас зэрэг махан бүтээгдэхүүнээс аль болох зайлсхийхийг анхаарууллаа.

Тус байгууллагын мэдээлснээр эдгээр нь хүний биед хорт хавдар үүсгэх эрсдэлтэй аж. Тодруулбал дээрх бүтээгдэхүүн нь бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар үүсэх магадлалыг өндөрсгөдөг байна. Мөн цусны холестериний төвшинг ихэсгэж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг тухай дэлхий дахинаа мэддэг ч энэ удаа ДЭМБ-аас албан ёсны мэдэгдэл, сэрэмжлүүлэг өгсөн байна.

Энд нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд, хорт хавдар нь тахианы мах, пицца, хиам, бэлэн гоймон, чипс, газтай ундаанаас болдог. Тиймээс ээж, аавуудаа эдгээрийг үр хүүхдэдээ бүү өг. Эрүүл чийрэг ирээдүйнхээ төлөө та хүүхдэдээ зөв хооллолт, дасгал хөдөлгөөнийг хэвшүүлэх хэрэгтэй.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.