Сьерра лион улсын дээд шүүх бүтэц дотроо авлигын эсрэг тусгай нэгж байгуулжээ

2019-04-26 Ертөнц

Сьерра Лион Улс Дээд шүүхийн бүтэц дотроо авлигын хэрэг хянан шийдвэрлэдэг тусгай нэгж байгуулсан талаар тус шүүхийн Ерөнхий шүүгч мэдээлсэн байна.

Энэ нь хэрэг шийдвэрлэлт хүлээгдсэнээс болж улс оронд асар их хэмжээний хохирол учирдаг явдлыг арилгахад тустай гэж үзэж байгаа юм байна.

Авлигын эсрэг энэхүү тусгай нэгж нь мэргэжлийн шүүгчдээс бүрдэх бөгөөд тэд зөвхөн авлигын хэргийг л хянаж шийдвэрлэх чиг үүрэгтэй гэнэ.

Тус улсад маш ихээр шүүмжлэгддэг зүйлсийн нэг нь авлигын хэргийн хянан шийдвэрлэлт байдаг бөгөөд зарим тохиолдолд 3 жил болж байж шийдвэр нь гардаг байсан юм байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.