SSM-ийн сургуульд хоол идсэн 30 хүнд цусан суулгын нян илэрчээ

2019-04-8 Мэдээ мэдээлэл

Нийслэлийн SSM (Singapore school of Mongolia) сургуульд хоолны хордлогын дэгдэлт гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус сургууль нийт 173 сурагчтай, 32 багш, ажилчинтай ажээ.

Өнөөдрийн байдлаар /2019.04.08/ сургуулийн 73 хүнд лабораторийн шинжилгээ хийснээс 30 хүнд цусан суулгын нян илэрчээ. Тухайн дэгдэлтийн хоолны хамаарлыг судлахад тахианы бүрмэл шницель, кимбаб буюу далайн байцаатай будаа, алим, шарсан төмс харьцангуй өндөр эрсдэлтэй гарсан байна.

Өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байна. Одоогоор хоол, хүнсний шинжилгээг Мэргэжлийн хяналтын лабораторид хийж байна гэсэн мэдээллийг холбогдох мэргэжлийн байгууллагаас өгч буй юм.

Иргэдэд мэргэжлийн байгууллагын зүгээс “Аюулгүй хоол хүнсний таван түлхүүр” болон дараах зөвлөмжийг хүргэж байна.

 

 

 

Өнөөдрийн онч үг

53 минутын өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.