Шинээр олгож буй зээлийн хэмжээ өмнөх сараас буурчээ

2019-03-28 Банк, санхүү


Монголбанкнаас 2019 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэглээний зээлийн хугацааг 30 сараар хязгаарлаад байгаа бөгөөд шийдвэрийн дүнд зээлийн нийлүүлэлт бизнест шилжинэ гэж үзэж байна.

Дотоодын томоохон банкууд бичил бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийн бүтээгдэхүүнүүд гаргаж байна. Тухайлбал, ХААН банкны гаргадаг “Шуурхай бичил зээл” сүүлийн үед эрэлт ихтэй байгаа юм. Энэ төрлийн зээлийн хүү сарын 1.7-2.0 хувь бөгөөд 18 сарын хугацаатай, хөдлөх хөрөнгө барьцаалан олгох юм.

Мөн Худалдаа, Хөгжлийн банк бичил бизнес эрхлэгчдэд зориулсан сарын 1.7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлийн шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлжээ. Хөдлөх хөрөнгөө барьцаалаад нийт 30 хүртэлх сая төгрөгийн зээлийг авах боломжийг олгоод байгаа юм. Энэ төрлийн зээлийг жижиглэн болон бөөний худалдааныхан түлхүү сонирхож байгааг тус банкнаас мэдээллээ.

Харин Хасбанк бичил бизнесийн зээл санал болгож байна. Зээлийн хугацаа 36 хүртэл сар, дээд хэмжээ нь 30 сая төгрөг хүртэл байх боломжтой юм. 2018 онд худалдааны салбарын нийт борлуулалт өмнөх оноос 9.3 хувиар өсөж, 17.2 их наяд төгрөг болжээ. Энэ хугацаанд эдийн засаг 6.9 хувиар өссөн нь шинжээчдийн таамаглалыг даваад байгаа юм.

2019 оны нэгдүгээр сард банкны салбараас шинээр олгосон зээлийн 29 хувь буюу хамгийн их хэмжээний зээлийг худалдааны салбарт олгосон байна. Харин гурван хувийг уул уурхай, 4.2 хувийг барилгын салбарын компаниудад олгожээ. Нийт шинээр олгосон зээлийн хэмжээ өмнөх сараас 48 хувиар буурч, 1.5 орчим их наяд төгрөг хүрээд байгаа аж.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.