Мозамбик улсад болсон үер болж, аврах ажиллагаа явагдаж байна

2019-03-19 Ертөнц

Мозамбик улсад циклон болсны улмаас нас барсан хүний тоо мянгад хүрч магадгүй байна гэж Мозамбикийн Ерөнхийлөгч мэдэгдлээ. “Идай” хар салхины улмаас одоогийн байдлаар тус улсад 84 хүн нас барсныг бүртгэсэн байна. Мокзамбикийн Ерөнхийлөгч Филипе Ньюсигийн хэлснээр шуурганд өртсөн бүсэд хоёр гол үерлэжээ.

Тэрбээр “Нөхцөл байдал бидэнд мянга гаруй хүн нас барсан байж болзошгүй байгааг харуулж байна” гэж радиогоор ярьсан байна. Мөн Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн ахлах ажилтан Каролинь Хага, нөхцөл байдал улам муудах шинжтэй байна гэж ярьжээ. Мозамбикийн дөрөв дэх том хот Бейрад томоохон далан нурж, цаашид аврах ажиллагааг хүндрүүлж болзошгүй байгаа аж.

Энэ зуурт өнгөрөгч долоо хоногийн сүүлчээс эхэлсэн хар салхины улмаас Зимбабве улсад 98 хүн нас барж, 200 гаруй хүн сураггүй болсныг даваа гарагт Засгийн газар нь мэдэгджээ. Чинамани гэдэг нэг дүүрэгт тусгаарлагдсан хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжилсэн байна.

170 км/цагийн хүчтэй шуурсны улмаас зам хаагдаж, эрчим хүч, харилцаа холбооны шугамууд тасарсан байна. Нурсан байшин, зам гүүрүүдийг сэргээж, ус, эрчим хүчээр хангахад 18 сая доллар гаргасан байна.

Өнгөрөгч хоёрдугаар сард Мозамбикт болсон “Элинь” хар салхины улмаас сүүлийн 30 жил тохиогоогүй хүчтэй үер болсон. Энэ үеэр Өмнөд Африкийн хэмжээнд 350 хүн нас барж, 650 мянган хүн орон гэргүй болжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.