21-ээр зууны дунд үе гэхэд хойд мөсөн далай ямарч мөсгүй болно

2019-05-8 Ертөнц

Жил бүр судлаач, эрдэмтэд дэлхийн дулааралтай холбогдуулан хойд мөсөн далайн мөсөн уулс хайлж, далайн төвшний хэмжээ бага багаар нэмэгдэж байгаа талаар мэдээлдэг. Энэ удаад тэд сүүлд явуулсан нэгэн судалгааныхаа талаар мэдээлсэн байна. энэ бол одоогоос 20 гаруйхан жилийн дараа гэхэд Арктикийн бүсэд ямар ч мөс үлдэлгүй бүр мөсөн хайлж дуусах магадлал өндөр байгаа тухай тооцоо судалгааг онцолсон нь ээлжит нэгэн шинэ мэдэгдэл болсон байна. 

Geophysical Research Letters сэтгүүлд нийтэлсэн судалгааны талаарх мэдээлэлд, 21-эр зууны дунд үе гэхэд хойд мөсөн далай ямарч мөсгүй болно гэж онцолжээ. Энэ нь дэлхийн судлаачдын өмнө нь тооцоолж байсан цаг хугацаанаас хамаагүй эрт болох гэж байгааг хэлж байгаа юм. Дэлхийн тойрон замд орших хиймэл дагуулаас авсан зураглалыг сүүлийн 10,20 жилийн хугацаанд олж цуглуулсан мэдээллүүдтэй харьцуулан ийнхүү энэ дүгнэлтийг гаргажээ. Үүний гол шалтгааныг хүлэмжийн хийтэй холбон тайлбарлаж байна. хэрэв хүн төрөлхтөн хүлэмжийн хийн хэмжээг эрс мэдэгдэхүйц бууруулах арга алхам хийхгүй л бол хойд мөсөн далайн мөсөн уулс хурдацтай хайлах үйл явж үргэлжлэх болно гэсэн юм.

Судлаачид цаг уурын өөрчлөлттэй холбоотой маш олон загвар үзүүлэлттэй мэдээллүүдийг нэгтгэн үзэж, зуны улиралд мөс хайлах үйл явц илүү хурдацтай явагдаж байгааг хэлсэн байна. Агаарын температурын өөрчлөлттэй холбоотой мэдээллүүдийг багцлан дүгнэхдээ ойролцоогоор 10-30 жилийн дотор далайн гадаргын температур 0,5 хэмээр дулаарч байгаа нь үүнийг баталж байгаа хэрэг хэмээн мэдээлсэн байна.

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.