НАСА: “EA2” солир сарнаас 80 мянган километрийн зайд “нисч” өнгөрнө

2019-03-18 Ертөнц

“EA2” нэртэй томоохон солир дэлхийн хажуугаар сарнаас холгүй зайд зөрж өнгөрнө гэж НАСА-гаас мэдээллээ.

АНУ-ын Сансар судлалын агентлагийн мэдээлснээр тус солир манай гарагтай энэ сарын 22-нд хамгийн их ойртон ирэх гэнэ. Энэ өдөр уг биет дэлхийгээс 305 мянган километр, сарнаас 80 мянган километрийн зайд нисч өнгөрөх юм байна.

Энэ солир нь 40 метр диаметртэй бөгөөд ойролцоогоор 5 км/секундын хурдтайгаар өнгөрнө гэж мэргэжилтнүүд үзжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.