Монголын зэс корпораци, ЗГХЭГ-ын дарга Л. Оюун-Эрдэнийг шүүхэд өглөө

2019-03-1 Байгаль орчин

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс” корпорацид шилжүүлсэн тэмдэглэлийг нууцаас гаргасан талаар мэдээлэл хийсэнтэй холбогдуулан тус компанийн зүгээс тайлбар хийлээ.

Тодруулбал, тэрбээр холбогдох удирдлагууд нь материалаа арбитрын шүүхэд гаргаж өгдөггүй. Нөгөө нь QSC хэмээх Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой асуудал. Яагаад өрийн бичиг бичиж, 2014 оны 11 дүгээр сарын 28-нд, 2016 оны дөрөвдүгээр сарын 06-нд 200 тэрбум өгөв өө гэдгийг зайлшгүй шалгах ёстой болж байна. Гэтэл энэ талаар өнөөдрийг хүртэл нэг ч хүнээс байцаалт аваагүй байдаг юм” гэж мэдэгдсэн. Харин корпорацийн удирдлагын зүгээс ЗГХЭГ-ын даргын мэдээллийг нэр төрд халдсан, мушгин гуйвуулсан хэрэг гэж үзэж буй агаад нэр төрөө сэргээлгэхээр Баянзүрх Иргэний хэргийн шүүхэд өгчээ. Тэд Л.Оюун-Эрдэнийг залруулга хийж, уучлалт хийхийг хүсч байна гэлээ.

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.