Хүнсний бүтээгдэхүүнүүдийг тал үнээр нь зарах мухлаг байгуулна

2019-02-15 Ертөнц

Турк улсад хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн 20 жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшиндээ хүрээд байна.  Тиймээс Туркийн Засгийн газар хүнсний бүтээгдэхүүнүүдийг тал үнээр нь зарах шийдвэр гаргажээ. Энэ нь удахгүй болох Туркийн парламентийн болон Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой аж.

Туркийн эрх баригчдын зүгээс гол, гол хүнсний бүтээгдэхүүний үнийг бууруулах шинэ  хөтөлбөр хэрэгжүүлэхээр зарлаад байгаа юм. Тодруулбал, хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс 50 хувь доогуур үнээр борлуулах хүнсний мухлагуудыг байгуулахаар төлөвлөжээ.

Гэвч энэ хөтөлбөрийг орон нутгийн бизнес эрхлэгчид шүүмжилж байна. Тэд “Хөнгөлөлттэй үнийн энэ дэлгүүрүүд нь бизнесийг нь шахаж, эдийн засагт нь сөрөг үр дагавар авчирна” гэж буруутгаж байна.

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.