Венесуэлд төрийн эргэлт гарлаа

2019-01-24 Ертөнц

 

-Цэргийнхний дэмжлэг авсан сөрөг хүчний удирдагч өөрийгөө Ерөнхийлөгч гэж зарлав-

Венесуэлийн парламентын дарга, сөрөг хүчний лидер Хуан Гуайдо өөрийгөө Ерөнхийлөгчөөр зарлажээ. Тэрээр цэргийнхний дэмжлэгтэйгээр өөрийгөө ийнхүү Ерөнхийлөгчөөр зарласан бөгөөд ээлжит бус сонгууль явагдах хүртэл уг албыг хашина гэж мэдэгдсэн байна.

Өчигдөр Венесуэль даяар хэдэн зуун мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болсон юм. Тэд Ерөнхийлөгч Николас Мадуро түүний тойрон хүрээлэгчдийг эсэргүүцэн ийнхүү жагссан бөгөөд жагсаалыг удирдсан сөрөг хүчний удирдагч ийнхүү өөрийгөө улсын түр зуурын ерөнхийлөгчөөр өргөмжилжээ.

Н.Мадурогийн үед улс орны эдийн засаг хямарч, иргэдийн амьдрал дордсон бөгөөд энэ цаг үед тэрээр Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон нь ард иргэдийн дунд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөх шалтгаан болсон юм. Н.Мадурог дахин сонгогдсоноос хойш хэд, хэдэн улс Каракасаас дипломат харилцаагаа таслаад байгаа юм.

Өнөөдрийн онч үг

47 минутын өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.