Москвад нийтийн тээврийн үнэ нэмэгдлээ

2019-01-3 Ертөнц

Москва хотын нийтийн тээвэрт хэрэглэгдэг “Тройка” картаар нэг удаа зорчих үнэ хоёр рублиэр нэмэгдэн 38 рубль боллоо. Нэмэгдсэн үнийг нэгдүгээр сарын 2-ноос мөрдөж эхэллээ. Харин “Единый” картаар 60 удаа зорчих үнэ 1900 рубль болсон байна. Өмнө энэ картаар 60 удаа зорчих үнэ 1765 рубль байсан юм.

Харин оюутнуудад зориулсан хөнгөлөлтийн картын үнийг 395-аас 380, метрогоор зорчих картын үнийг 260-аас 250 рубль болгон хямдрууллаа.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.