Татвар нэмэгдэх нь тодорхой болов

2017-04-13 Нийтлэл

УИХ-аар Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дуусгаснаар ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн долоон төрлийн татвар нэмэгдэх нь тодорхой боллоо. Хэрвээ та 1.5 сая төгрөгөөс дээш цалин авдаг бол 15 хувийн татвар төлөх ёстой болж байна. Харин иргэн та хадгаламжийн хүүгийн орлогоосоо таван хувийн татвар ногдуулах нь бараг тодорхой боллоо. Ийнхүү суудлын авто машины Онцгой албан татварыг 50 хувиар тогтоосноор автомашины үнэ хамгийн багадаа 350 мянган төгрөгөөр нэмэгдэх болж байна.

Ийнхүү УИХ-аар 2017 оны төсвийн тодотголыг

хэлэлцэх үеэр татварын хэрэгжих хугацааг дараах байдлаар өөрчиллөө.
 

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ: Хэрэгжих хугацаа 2018.01.01

2018 онд Ажил олгогч 1 нэгж, шимтгэл төлөгч  1 нэгж

2019 онд Ажил олгогч 0.5 нэгж, шимтгэл төлөгч 0.5 нэгж

2020 онд Ажил олгогч 1 нэгж, шимтгэл төлөгч 1 нэгж

Нийт дүнгээрээ 5 нэгж


ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР: Хэрэгжих хугацаа 2017.05.01

1.5 сая төгрөгөөс дээш цалинд  5 хувийн татвар ногдуулна

Хөдөлмөр эрхэлж, татвар төлж байгаа 900 мянган иргэний 5 хувьд энэ татвар ногдоно


ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГИЙН ОРЛОГО: Хэрэгжих хугацаа 2017.05.01

Хадгаламжийн хүүгийн орлогод  5 хувийн татвар ногдуулна


АВТО БЕНЗИН, ДТ-НИЙ ОАТ: Хэрэгжих хугацаа: 2017.07.01, 2017.10.01 /2 ҮЕ ШАТТАЙ/

Нефтийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой барихын тулд Засгийн газар энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулдаг Онцгой албан татвар (ОАТ)-ыг хоёр удаа бууруулжээ.

Үүнээс шалтгаалж, 2017 онд төвлөрөх автобензин, дизелийн түлшний ОАТ 210 гаруй тэрбум төгрөгөөр буурах нөхцөл үүссэн учраас өмнө тогтоож байсан хэмжээнд хүргэхээр төлөвлөөд байна.

Сар шинээс хойш валютын ханш тогтмол буурах болсон учраас ОАТ-ыг үе шаттай нэмэгдүүлэхэд импортлогчид болон хэрэглэгчдэд хүндрэл учрахгүй гэж үзэж байна.


АРХИ, ТАМХИНЫ ОАТ: Хэрэгжих хугацаа: 2018.01.01

2018 онд архи 10 хувь, тамхи 10 хувь

2019 онд архи 5 хувь, тамхи 5 хувь

2020 онд архи 5 хувь, тамхи 5 хувь


ИМПОРТЫН ТАМХИ: Хэрэгжих хугацаа: 2017.05.01

Импортын тамхинд ногдуулах гаалийн албан татварыг 30 хувьд хүргэнэ.


АВТО МАШИНЫ ОАТ: Хэрэгжих хугацаа: 2017.05.01

Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлнө.

Одоо дээрх төрлийн автомашины ОАТ-ыг 100 хувь хөнгөлж байна, хууль батлагдсанаар 50 хувиар хөнгөлнө.

Иймээс үйлдвэрлэсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч, дараах хэмжээгээр татвар ногдуулах юм.

Хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж             Ногдуулах онцгой албан татварын хэмжээ (Төгрөгөөр)
  Үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа (жилээр)
0-3 жил 4-6 жил 7-9 жил 10 ба түүнээс дээш жил
1500 ба түүнээс доош 750.000 1.600.000 3.350.000 10.000.000
1501-2500 2.300.000 3.200.000 5.000.000 11.700.000
2501-3500 3.050.000 4.000.000 6.700.000 13.350.000
3501-4500 6.850.750 8.000.000 10.850.000 17.500.000
4501 ба түүнээс дээш 14.210.000 27.200.000 39.150.000 65.975.000

Өнөөдрийн онч үг

40 минутын өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.