Ерөнхий сайдыг МАН-ын бага хурлаар ӨНӨӨДӨР сонгоно

5 цагийн өмнө slider

МАН-ын Удирдах зөвлөл өнгөрөгч баасан гаригт хуралдаж, дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах Бага хурлын товыг зарласан. Энэ дагуу өнөөдөр намын Бага хурал 11.00 цагаас хуралдаж, Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдад горилогчийг тодруулна. 

Дашрамд дуулгахад, Үндсэн хуулийн 43 дугаар зүйлд зааснаар Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорч, шинэ Ерөнхний сайдыг 30 хоногийн дотор томилох ёстой.

Хэрэв 30 хоногийн дотор буюу 2025 оны долдугаар сарын 3-ны дотор дараагийн Ерөнхий сайдыг томилж чадахгүй бол УИХ-ын тухай хуулийн 34.3.2, 34.3.3-т заасны дагуу Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргах заалттай байдаг.

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.