Анкара хотод галт тэрэг осолджээ

2018-12-13 Ертөнц

Туркийн нийслэл Анкара хотод өнөө өглөө галт тэрэг дамжин өнгөрдөг гүүр нурсны улмаас зорчигч тээврийн хурдан галт тэрэг осолдож, олон хүн гэмтэж бэртсэн байна.

Осолдсон галт тэрэг Конья хотыг зорин явсан бөгөөд  дамжин өнгөрдөг гүүрний нурсан хэсэг рүү хурдан галт тэрэгний зарим хэсэг орсон байжээ. Ослын газарт аврах ажиллагаа үргэлжилсээр байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.