Хөгжингүй орнууд мөнгө, зээлийн бодлогыг чангатгах нь эрсдэлийг нэмэгдүүлж байна

2018-12-11 Ертөнц

Дэлхийн хэд хэдэн томоохон эдийн засагтай улс орнуудад эдийн засгийн өсөлт удааширч, Олон улсын Валютын Сан нь хөрөнгө оруулагчид “гэнэт буцаж”, эдийн засаг муудах шинжтэй байна хэмээн анхааруулж байна.

”Улс орнууд өсөлтийг дэмжиж байгаа хэдий ч дэлхийн санхүүгийн нөхцөл байдал чангарч эхлэв” гэж Ойрхи Дорнод, Төв Азийн орнуудын “Бүс нутгийн эдийн засгийн ирээдүйн төлөв” сангийн тайланд дурдсан байна.

Тайлан нь жил бүр хэвлэгддэг бөгөөд дунд хугацааны эдийн засгийн сүүлийн үеийн үйл явдал, хэтийн төлөв, бодлогын асуудлуудыг тоймлон харуулдаг юм.

“Эдийн засгийн дэлхийн нөхцөл байдал нь эрсдлийн шалгуур үзүүлэлтүүдийн хувьд өөрчлөгдөж байна” гэж Ойрхи Дорнод, Төв Азийн ОУВС-ийн захирал Жихад Азур хэлсэн байна.

АНУ-ын илүү хүчтэй доллар, санхүүгийн зах зээлийн үнийн өөрчлөлтийн түвшин нь төлөвшөөгүй байгаа болон хөгжиж байгаа зарим орнуудын зах зээлд дарамт үзүүлж байна гэж ОУВС мэдэгдлээ.

“Энэ байдал хүлээж байснаас илүү хурдан муудах, эсвэл хөгжсөн орнууд мөнгө, зээлийн бодлогыг чангатгах нь эрсдэлийг нэмэгдүүлж байна” гэж тайланд өгүүлжээ.

ОУВС нь 2018-2019 оны дэлхийн өсөлтийг таамаглахдаа 2017 оны түвшинд 3.7 хувьтай байх болно гэсэн бөгөөд гэвч томоохон эдийн засагтай орнуудын эдийн засгийн өсөлтийг бууруулсан байна.

АНУ-д 2018 оны бодит ДНБ-ий өсөлт 2,9 хувь хэвээр үлдэх төлөвтэй байгаа бөгөөд худалдааны дайны улмаас 2019 оны урьдчилсан таамаглалыг 2,5 хувь болгон бууруулжээ.

АНУ нь Хятадтай ноцтой тарифын маргаан үүсгэсэн ба энэ маргаан нь хэзээ төгсөх нь тодорхойгүй байгаа юм.

Урьдчилсан таамаглалын дагуу гүйцэд төлөвшиж амжаагүй болон хөгжиж буй эдийн засгуудын хөгжлийн хэтийн төлөв бас буурч байгаа нь улс орны өвөрмөц хүчин зүйлс, санхүүгийн хүнд нөхцөл, геополитикийн хямрал, газрын тосны үнэ өндөр байгаатай холбоотойн улмаас хөгжиж буй зах зээлийн эдийн засагтай томоохон орнуудын хувьд эдийн засаг бас буурч байгааг харуулж байна.

2019 онд Евро бүсийн бодит ДНБ-ний өсөлт нь 2018 онд 2,9 хувь байсан бол буурч, 1.9 хувьд хүрэх төлөвтэй байна. 2018 оны эхээр гарч байсан идэвхтэй байдлыг дарсны улмаас Нэгдсэн вант улсад төдий л өсөлт гарахгүй байх болно” гэж тайланд өгүүлжээ.

ОУВС нь АНУ, Хятадын хоорондох худалдааны маргаанаас болоод Хятадын эдийн засгийн өсөлтийг бууруулсан ба 2018 онд 6,6 хувиар, 2019 онд 6,2 хувиар өснө гэж таамагласан байна.

Нефтийн үнэ саяхнаас буурсан ч ОУВС Ойрхи Дорнодын талаар илүү өөдрөг бодолтой байгаа боловч олон зүйл тодорхой бус байгааг сануулж байгаа юм.

“Хоёр жилийн дотор газрын тосны үнэ 60 гаруй хувиар нэмэгдсэн, харин өнөөдрийн харж байгаа түвшин 2015 оныхтой адил байна” гэж Азер хэлсэн байна.

ОУВС Ойрхи Дорнод, Хойд Африк, Афганистан, Пакистан дахь газрын тосны экспортлогчид 2018-1919 оны гадаад болон санхүүгийн балансад сайжралт мэдрэх болно.

“Энэ жил болон ирэх жил MENAP-ын газрын тос экспортлогч орнуудад эдийн засгийн идэвхжилт нэмэгдэх магадлалтай байна.

2017 онд бодит ДНБ-ий өсөлт 1,2 хувь байсан бол 2018 онд 1,4 хувь, 2019 онд 2,0 хувь байх төлөвтэй байна” гэж тайланд тусгажээ. Түүнчлэн “MENAP-ын газрын тос экспортлогч орнууд 2018 онд бага зэрэг өсөлттэй байх бөгөөд дунд хугацаанд бэхжих төлөвтэй байна. Энэ бүс нутагт 2017 оны өсөлт 4,1 хувь байсан бол таамаглалаар 2018 онд 4,5 хувь, 2019 онд бага зэрэг буураад 4 хувийн өсөлттэй байх болно” гэжээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.