Өнгөрсөн онд дэлхий даяар 1032 хүн ялын дээд хэмжээ авч, цаазаар авахуулсан гэж “Amnesty International” байгууллагаас мэдээллээ. Энэ нь 2015 оноос 37 хувиар буурсан үзүүлэлт юм. Ингэж цаазаар авах явдал тодорхой хэмжээгээр буурахад Иран, Пакистанд гарсан өөрчлөлт нөлөөлжээ. Тухайлбал, Пакистанд 2015 онд 326 хүнийг цаазаар авсан бол өнгөрсөн жил 87 болж буурчээ. Иранд 2015 онд 977 хүнийг цаазаар авсан бол 2016 онд 567 болсон байна.
Харан манай урд хөрш Хятад улс цаазын ял гүйцэтгэсэн тоо хэмжээгээр дэлхийн бусад бүх улсыг нийлүүлснээс ч илүү гарч байгаа гэж Эмнести таамаглаж байна. Учир нь, БНХАУ-ын мэдээлэл нууц учраас тодорхой тоо гаргаж тавьж чадахгүй байгаа ч цаазын ял гүйцэтгэсэн тоогоор дэлхийд эхний тавд бичигдэж буй орноос хамгийн эхэнд нь Хятад орно гэж үзжээ.
Цаазын ялыг идэвхтэй хэрэглэдэг АНУ 2006 оноос хойш анх удаа ялын дээд хэмжээ гүйцэтгэх нь багасч, эхний таван орноос хасагдсан байна.
Дэлхий даяар 104 орон цаазаар авах ялыг халсан байдаг. Жил ирэх тусам энэ тоо нэмэгдэж буй бөгөөд 1997 онд ердөө 64 улс байсан юм.
Б.Номун
87350
30348
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.