Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр гал нээжээ

2018-10-19 Ертөнц

Гаитид эрх баригчдынхаа бодлого шийдвэрийг эсэргүүцэгчид Ерөнхийлөгч Жовенель Мойс руу гал нээжээ. Лхагва гарагт Ерөнхийлөгч Жовенель Мойсийг Гаитийн анхны хууль тогтоогч Жан-Жак Дессали́ний нас нөгчсөний 212 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох үеэр зэвсэгтэй хүмүүс гал нээжээ.

Энэ үеэр Ерөнхийлөгч Жовенель Мойс ямар нэг бэртэл гэмтэл аваагүй бөгөөд түүнийг биеэрээ халхалсан хоёр цагдаа шархадсан байна. Албаныхан үүнийг халдлага гэж дүгнэж байна.

Гаитийн эрх баригчид Венесуэлийн дэмжлэгээр байгуулсан сангийн хөрөнгийг буруугаар ашигласан гэж ард иргэд нь эсэргүүцлээ илэрхийлэх болоод байгаа юм.

Ерөнхийлөгч Жовенель Мойс руу халдсан уг өдөр бас Гаитийн нийслэл Порт о`Пренс хотын иргэд гудамжинд гарч жагсаж, энэ үеэр нэг хүн нас барж, олон арван хүн бэртэж, гэмтжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.