Уур бухимдал гунихрал гэдэг зүйл тус мэддэггүй хүнтэй адилхан тордоод байхад өнгө авдаггүй, үгэнд ордоггүй юм шиг. Гэсэн ч хэрэв та хямарч байгаа бол өөрийн сэтгэл санаагаа бусадтай хуваалцаж байх хэрэгтэй бөгөөд, өөрт мэдрэгдэж байгаа сэтгэл хөдлөлүүдээ өөрөөсөө нууж барилгүй ил гаргасанаараа илүү уужирах болно. Мөн танд доорх аргууд тус болно.
1. Спортын аль нэг төрлөөр хичээллэх
2. Хошин шогийн тоглолт, инээдмийн кино, онигооны ном
3. Аливаа шинэ зүйлд суралцах, олон өөр өөр үзэл бодолтой хүмүүстэй ярилцаж мэдлэг, мэдрэмжээ тэлэх
4. Өөрийн дотоод мэдрэмжээ таниж хөгжүүлэх аргуудыг судлан, хэрэгжүүлж үзэх
5. Өөрийн хоббигоо хөгжүүлэх, мөн ямар нэг зүйлсээр цуглуулга хийх (сувинер, зоосон мөнгө, онч мэргэн үг, сонингийн хайчилбар гэх мэт)
6. Сайхан хөгжим, аялгуу, сайн дуунуудыг шимтэн сонсох, хөгжмийн зэмсэг тоглож сурах, ая зохиох
7. Ном унших, өөрт таалагдсан номнуудыг уншиж сэтгэл оюунаа цэнэглэх, тэдгээрийг өөрийн амьдралдаа хэрэгжүүлэх
8. Бүжиглэх, долоо хоногт тодорхой нэг цаг гаргаад бүжгийн сургалтын төвд явах эсвэл хайрттайгаа оройн зоог барьсаныхаа дараа гар гараасаа атга, намуухан хөгжимд тэврэлдэн бүжих хичнээн таатай сайхан гээч…Сэтгэл судлаач Б.Сайнзаяа
87350
30348
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.