Сүрьеэ өвчнөөр амь үрэгдэгсдийн тоо нь ДОХ-ын халдвараар амиа алдагсадтай эн зэрэгцэж байна

2018-09-14 Нийтлэл


 

Манай дэлхийд олон янзын халдварт өвчин шинээр бүртгэгдсээр байгаа ч тэр хирээр урьдчилан сэргийлэх болон илааршуулах эм тариа, бэлдмэлийг эрдэмтэд нээж судалсаар байна. Сүүлийн жилүүдэд зика, эбола вирус аюулын харанга дэлдэх болсон ч сүрьеэ нь үхлийн халдварт өвчин хэвээр байгаа юм. Гэхдээ сүрьеэ бол эдгэрдэг өвчин.

Сүрьеэ өвчин гэж юу вэ?

Энэ өвчин нь сүрьеэгийн савханцараар үүсгэгддэг халдварт өвчин юм. Сүрьеэгийн савханцар нь голдуу уушгийг гэмтээдэг боловч цусаар дамжин бүх биеэр тархаж нуруу үе мөч, бөөр, тархи бэлэг эрхтэн болон бусад эрхтэнийг гэмтээж болно. Өөрөөр хэлбэл, энэ өвчин нь хамгийн аюултай үхлийн халдварт өвчин нь сүрьеэ хэвээр байна гэж эмч нар хүлээн зөвшөөрч байгаа юм.

Сүрьеэгээр өвдөх эрсдэл:

· Удаан хугацаагаар хүндээр өвдөх

· Байнгын сэтгэлийн дарамттай байх

· Дархлаа сулрах

· Хорт зуршилд автах

· Хоол хүнсээр шаардлагатай аминдэм эрдэс бодисоо авч чадахгүй байх

· Биеийн болон оюуны хэт ачаалалтай удаан ажиллах

· ХДХВ-ийн халдвар авсан бол

· Бохир заваан , нарны гэрэл, тусдаггүй агааржилт хангалтгүй орчинд ажиллаж амьдрах нь сүрьеэгээр өвчлөхөд нөлөөлдөг

Сүрьеэ өвчний үед илрэх шинж тэмдэг:

· Ядарч сульдах

· Турах

· Хоолонд дургүй болох

· Халуурах

· Шөнө хөлрөх

· 2 долоо хоног түүнээс дээш хугацаагаар ханиалгах

· Цээжээр өвдөх

· Цустай буюу цэртэй ханиалгах

Одоо үед ч буюу 21-р зуунд эртнээс танил сүрьеэ өвчин Энэтхэг, Өмнөд Африк, Оросын хүн амыг хиаруулсаар байна. Жил бүр энэ өвчнөөр 1,5 сая хүн олон арван жилийн турш мөнх бусыг үзүүлж байгаа ажээ. Энэ тухай “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын тайланд дурьдсан байна. Сүрьеэ өвчнөөр амь үрэгдэгсдийн тоо нь ДОХ-ын халдвараар амиа алдагсадтай эн зэрэгцэж байгааг салбарынхан онцолж байна.

Тэгэхээр энэ айхтар өвчнөөс сэргийлэх боломж бидэнд байдаг нь хамгийн чухал юм.

Наанадаж л иргэн бүр сардаа ганц удаа ч болов дархлаажуулалтанд хамрагдах үүрэгтэй. Гэр бүлийн бүх гишүүд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, амин дэм тэжээллэг хоол хүнс хэрэглэх нь чухал юм. Мөн ажил амралтаа зохицуулж, хэт ядрахгүй байх ёстой. Түүнчлэн албан байгууллага, айл өрх бүр өрөө тасалгаа нь цэвэр агааржуулалт сайтай байж, нарны гэрэл тусдаг байх нь энэ өвчнөөс сэргийлэх гарын доорх арга билээ. Хэрвээ уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнг эрт илрүүлж төгс эмчлэх нь бусдад халдвар тараахаас сэргийлэх хамгийн бодит үр дүнтэй арга юм.

Өдгөө сүрьеэ өвчний эмчилгээ 1800-4600 ам.долларын зарлагатай бөгөөд эм нь дагавар үр дүнтэй. Сүүлийн 50 жилд деламанид, бедаквилин гэсэн хоёр шинэ эм гарсан нь түүний хүртээл нь хангалтгүй, эмийн үнэ өндөр хэвээр байна.

Эцэст нь хэлэхэд, тухайн орны иргэн бүр эрүүл байх нь улсын хил хязгаар, тусгаар тогтнол бүрэн бүтэн байх үндэс юм. Тиймээс иргэн Та эрүүл мэнддээ анхаарч, үүргээ биелүүлэх ёстой билээ.

 

 

 

 

 

 

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.