Нажиб Разак 247 мянган ам.долларын барьцаагаар суллагджээ

2018-07-5 Ертөнц

Авлигын хэрэгт сэжиглэгдэн өчигдөр баривчлагдсан Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакийг өнөөдөр нэг сая малайз ринггит буюу 247 мянган ам.долларын барьцаагаар суллаад байна. Куала Лумпур хотын шүүх мөн өнөөдөр экс Ерөнхий сайдад албан тушаалаа урвуулан ашигласан, төрийн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө мөнгийг луйвардсан хэргээр ял тодорхойлсон байна.

Ерөнхий сайд асан Нажиб Разакийг төрийн хөрөнгө оруулалтын сангаас олон тэрбумаар тооцогдох хөрөнгө мөнгийг луйвардсан гэх хэргийг хэдэн долоо хоногийн өмнөөс мөрдөн шалгаж эхэлсэн юм. Энэ дагуу өчигдөр түүнийг саатуулан хориод байсан юм. Уг нь хөрөнгө оруулалтын сантай холбоотой энэ хэргийг мөрдөх санаачилга 2011 онд анх гарч байсан ч хэд хэдэн удаа хаагдаж байсан юм.

Харин тус улсад болсон парламентийн сонгуулийн дүнгээр ялалт байгуулсан сөрөг хүчний эвсэл ялалт байгуулж Засгийн газраа эмхлэн байгуулсны дараа энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дахин сэргээсэн юм.

Өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр экс Ерөнхий сайдын эзэмшлийн байруудаас нийтдээ 28.6 сая ам.доллартай тэнцэх бэлэн мөнгө, 109 сая долларын тансаг хэрэглээний эд зүйлсийг цагдаагийнхан хураан авсан билээ.

Тог тог… ХААЛГАА нээ

9 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.