LIVE: “Монголын эдийн засгийн чуулган” болж байна

2018-05-21 Нийтлэл

“Монголын эдийн засгийн чуулган – 2018” “Хүчээ нэгтгэе” уриатайгаар Төрийн ордонд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх энэ удаагийн Эдийн засгийн чуулганд Засгийн газрын гишүүд, бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга, хувийн хэвшлүүд өргөнөөр оролцохоос гадна анх удаа 18 аймгийн Засаг дарга нар оролцож байна.

Өнөөдрийн хувьд, “Санхүү ба хөрөнгийн зах зээлийн өнөөдөр ба ирээдүй”, “Хариуцлагатай уул уурхай ба хүртээмжтэй өсөлт”, “Аялал жуулчлал ба агаарын тээвэр”, “Мега төслүүд ба төрийн өмчит компаниуд: Сайн засаглал ба хувьчлалын бодлого”, “Бидний үнэт зүйлс, ёс зүй ба нийгмийн зөвшилцөл”, “Улаанбаатар хотын эдийн засаг ба хөрөнгө оруулалт” зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг хийнэ.

Шууд дамжуулалт:

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН 2018

Posted by Парламент TV / Parliament TV / on Sunday, May 20, 2018

 

 

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.