Хүүгийн түвшин өсч байхад яагаад бондын үнэ унадаг вэ?

2018-05-18 Банк, санхүү

 

Вашингтон хотод төвтэй Санхүүгийн Салбарын Зохицуулах Газраас (ССЗГ) явуулж буй санхүүгийн анхан шатны мэдлэг олгох үндэсний судалгаанаас харвал хүүгийн түвшин өсөхөд бондын үнэ буурах уу хэмээн асуухад Америк иргэдийн ихэнх нь хариулж чадаагүй байна.

Тэдний 28 хувь нь л боломжийн хариулт өгчээ. Бондын үнэ, хүүгийн түвшин хоёрын хоорондын харилцан хамаарлыг ойлгож авснаар таны санхүүгийн ертөнцөд юу болохыг хүлээн таамаглахаас илүү санхүүгийн мэдлэгээ ашиглан гарч болох уналтаас сэргийлж, илүү их ашиг хүртэх боломжийг олгоно.

Бонд гэж юу вэ?

Бонд худалдаж авна гэдэг тэрхүү бондыг гаргаж буй этгээдэд ашиг хүртэх нөхцөлөөр мөнгө зээлдүүлэх гэж ойлгож болно. Тэрхүү үнэт цаас гаргагч нь бондын урьдчилан тохирсон хугацаандаа таны зээлсэн мөнгийг бүрэн төлөх үүрэг хүлээнэ. Энэ явцад та зээлсэн мөнгөө зүгээр нэг эргүүлээд авах биш давхар хүү бодуулж авна. Хүүгийн хэмжээг бонд худалдаж авах үеэр хоёр тал тохирч хөрвөх хүү байх уу, өсөх бонд байх гэдгийг шийддэг аж.

Зах зээлийн аль ч үед хүүгийн хэмжээ өснө

Жишээ нь 10 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй 1000 долларын бонд авбал жил бүр хүүгээс 50 долларын ($1,000 x 5% = $50) ашиг олно. Зээлийн эргэн төлөлтийн үед нийт 500 доллар олно ($50 x 10 = $500). Үүнээс гадна бонд гаргасан этгээд авсан мөнгөн дүнгээс хамаарч мөнгө ашигласны төлбөр төлнө.

Ихэнх бондын төрөл харьцангуй хялбар байдгаас гадна хамгийн эрсдэлгүй хөрөнгө оруулалтын хэлбэр юм. Бонд нь компаниас болон Засгийн Газраас гаргадгаас хамаараад таны мэдвэл зохих хэд хэдэн эрсдэлийн түвшин байдаг.

Бондын үнийн өсөлт бууралтын хүчин зүйлс

Доор дурдах хүүгийн өсөлт бууралтаас гадна бондын үнэ нь зээлийн үнэлгээ зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалан хэлбэлздэг. Бондын зээлийн үнэлгээ нь бонд гаргасан этгээдийн хүү болон анхны бондын дүнгээр хөрөнгө оруулагчийн хувьд буцаан барагдуулах боломжийг харуулдаг. Түүнчлэн бонд худалдаж авахад үнэт цаас гаргагч буцаан төлөлтийг хийх магадлал хамгийн өндөр үед зээлийн өгөөж илүү сайн байдаг.

Энэ нь та ерөнхийдөө эрсдэл даах өндөр рейтингтэй хөрөнгө оруулагчийн хувьд эрсдэл бага үүрнэ гэсэн үг юм. Эргүүлэн төлөх хугацаанаас өмнө таны эзэмшиж буй бондын зээлийн зэрэглэл буурсан тохиолдолд түүний үнэ цэнэ буурах магадлалтай бөгөөд ингэснээр эрсдэлийн түвшнийг нэмэгдүүлэх цаашлаад дефолт болох магадлалтай юм. Зээлийн зэрэглэлээс гадна инфляцын түвшин бондын үнэд мөн нөлөөлдөг. Инфляцын түвшин нэмэгдэхэд таны өнөөдөр худалдан авч буй барааны ханшаар маргааш тэрхүү үнээр худалдаж авах боломжгүй болох юм. Харин инфляцын эсрэг үзэгдэл болох дефляц нь мөнгөний ханш улам чангарч худалдан авах чадвар улам өсөхийг хэлнэ. Бондын үнэ үүнийг харуулдаг.

Инфляц өсөж байхад бондын үнэ унана. Учир нь зээлийн эргэн төлөлтийн үеэр таны төлөх мөнгө бонд худалдан авалтын үед байсан мөнгөний ханшаас хамаагүй сул ханштай байх юм.

Бондын үнэд нөлөөлөх бусад хүчин зүйлсийг дурдвал бондын төрөл, эргэн төлөх хугацаа, хүүгийн хэмжээ болон түүний төлөх хугацаа зэрэг багтана.

Бондын үнэ болон хүү

Хэрэв та нэг жилийн өмнө 10 жилийн хугацаатай, 1,000 ам.долларын бондыг 5% хүүтэй (купоны хүү гэж нэрлэдэг) худалдан авч байсан бол жилийн дараа хүүгийн хэмжээ 6% болсны улмаас 5 хувийг хэвээр нь үлдээх гэж худалдан авагчийг ятган итгүүлэхэд ихээхэн цаг орох нь мэдээж. Тиймээс анхнаасаа бонд худалдаж авах үед 5 хувийн хүү өгөхөөр тохирох нь зүйтэй юм.

Бондын хүү эргэн төлөгдөх хүртэлх хугацаанд ихэнхдээ хэлбэлзэж өөрчлөгдөөд байдаггүй. Хэрэв та 5 хувийн бонд гаргахаар бол худалдан авагчид хямдрал санал болгож болох юм. Урамшуулал хөнгөлөлтийн хэмжээ нь ерөнхийдөө бонд худалдаж авагч зээлийн эргэн төлөх хугацаанаас шалтгаалдаг.

Анхаарвал зохих бусад зүйл

Хүүгээс гадна бонд худалдаж авах үед анхаарвал зохих хэдэн зүйл байна. Ялангуяа буцаан дуудах бонд худалдан авахад ихээхэн анхаарах хэрэгтэй. Энэ төрлийн бонд нь үнэт цаас гаргагч этгээд эргэн төлөх хугацаанаас өмнө бондоо эргүүлэн авах эрх бүхий нөхцөлтэй гаргаж байгаа бондыг хэлнэ. Хүүгийн хэмжээ өгсөх хандлагатай үед бондыг худалдах магадлал өндөр болдог.

Ихэнх төрлийн бондуудын хувьд эргүүлэн төлөх хугацаанаас өмнө бондыг буцаан дуудсан ч тодорхой хугацааны дараах төлбөр авдаг. Бонд худалдаж авахын өмнө түүний нэр төрлийг сайтар нягтлах шаардлагатай. Хэрэв та тухайн салбарын талаар ойлголт тааруу бол хэзээ ч битгий хөрөнгө оруулалт хий. Бондын хувьд ч адил. Ямар төрлийн хөрөнгө оруулалт хийх, хэрхэн ашиглах талаар мэдлэг нь таны хөрөнгө оруулалтын шийдвэрийг илүү ухаалаг болгож аль болох хамгийн бага эрсдэл гаргах юм.

ОРЧУУЛСАН Б.ХҮДЭР

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.