Солонгосын хойгийн энх тайвны хэлэлцээ хэзээ болох вэ

2018-05-16 Ертөнц

 Хоёр Солонгос хоорондын дээд түвшний хэлэлцээ өнөөдөр болох байсан ч  Умард Солонгосын талаас  цуцалсан билээ. Ийм шийдвэр гаргасанд харамсаж байгаагаа Өмнөд Солонгос  улс илэрхийлжээ.

“Ёнхап” агентлагийн мэлээлснээр, Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яам өнөөдөр мэдэгдэл хийхдээ “Өнөөдөр хийхээр хэлэлцэж тохиролцоод байсан хоёр Солонгос хоорондын дээд түвшний хэлэлцээг Умард Солонгос дангаар шийдвэр гарган цуцалсанд бид харамсаж байна” гэжээ.

Мөн тус яамны мэдэгдэлд “Өнгөрсөн сард болсон манай хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэж тохиролцсон асуудлуудыг ажил хэрэг болгохыг бид чин сэтгэлээсээ эрмэлзэж байна” гээд Солонгосын хойгийн энх тайван байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө яриа хэлэлцээний ширээнд яаралтай эргэн суухыг Умард Солонгост уриалсан байна. Өнөөдөр болох байсан Дээд түвшний уулзалтаар Солонгосын дайныг албан ёсоор дуусгахын тулд энхийн хэлэлцээр байгуулах, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах тухай тохиролцоог ажил хэрэг болгох төлөвлөгөөг боловсруулах асуудлыг  хэлэлцэх ёстой байжээ.

АНУ болон Өмнөд Солонгос агаарын цэргийн хамтарсан цэргийн сургуулилт хийж байгаатай холбоотойгоор Умард Солонгос уг хэлэлцээг цуцалсан юм.

Г.Пүрэвсүрэн

Хууль л амла!

23 минутын өмнө

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.