“Агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр”-ийг АХБ-ны 130 сая ам.доллараар хэрэгжүүлнэ

2018-04-5 Банк, санхүү

Засгийн газрын 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргажээ. “Агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжсэн байна. Хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкны 130 сая ам.долларын энгийн эх үүсвэрийн зээлээр хэрэгжүүлэх аж. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна. Хөтөлбөрийн хүрээнд бодлогын 20 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.