“Порше” шинэ машиныхаа аюулгүйн системд блокчейн технологи ашиглана

2018-03-5 Ертөнц

Германы автомашин үйлдвэрлэгч “Порше” концерн блокчейн технолгиор даагнасан старт ап компани “XAIN”-тай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Талууд “Porsche Panamera” загвар дээр хамтарч ажиллах юм байна.
“Trustnodes” сонинд бичсэнээр, шинэ загварын ажиллагааны системд блокчейн технологийг ашигласнаар хаалга цоожлогдох, онгойхоос авахуулаад бүх л үйл ажиллагааны хурд мэдэгдэхүйц нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа ажээ. Зөвхөн хаалга түгжигдэх процессыг аваад үзэхэд л одоо 1.6 секунд байгаа хугацаа зургаа дахин багах боломжтой юм байна.
“Порше” компанийн спортын зөвлөх Оливер Деринг “Үйлдвэрлэгчид технологийн дэвшилтэй мөр зэрэгцэн алхах зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ талаар сайхан ярьдаг биш, амьдрал дээр хэрэгжүүлэх нь чухал болоод байна. Блокчейн технологийг аюулгүй ажиллагааны системд ашигласнаар бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Блокчейн технологийг автомашинд ашигласнаар үйл ажиллагааны хурд нэмэгдэх төдийгүй зогсоолын төлбөр төлөх зэрэгт ашиглан цаг хэмнэх боломжтой гэж үзэж байгаа ажээ.

Өнөөдрийн онч үг

50 минутын өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.