А.Загитова+одон+ BMW X6…

2018-03-2 Ертөнц

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев “Пёнчан 2018” өвлийн олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчдад цоо шинэхэн автомашины түлхүүрүүдзийг гардуулж өгчээ. Уран гулгалтын төрөлд түрүүлсэн Алина Загитова Д.Медведевеес машин авахынхаа өмнө бусад тамирчдын хамт Ерөнхийлөгч П.Путины хүлээн авалтад оролцож, “Найрамдал” одонгоор шагнуулсан байна.

Алтан медаль хүртсэн тамирчинд BMW X6, мөнгөн медальтанд BMW X5, хүрэл медальтанд BMW X4 өгчээ.
ОХУ 2006 оны Турины олимпоос эхлэн олимпоос медаль хүртсэн тамирчиддаа автомашин бэлэглэдэг уламжлал тогтоосон юм. Энэ уламжлалаын дагуу Рио 2016 олимпийн алтан медальтнууд BMW X6, мөнгөн медальтнууд BMW X4, хүрэл медальтнууд BMW X3 автомашинаар шагнуулж байв. Нутагтаа болсон Сочигийн олимпийн медальтнуудад Mercedes-ийн GL, ML, GLK загваруудаар бэлэг барьж байжээ.
Пёнчанаас медальтай ирсэн тамирчид автомашинаас гадна мөнгөн шагнал хүртэх бөгөөд алтан медальд дөрвөн сая рубль буюу 165 сая орчим төгрөгтэй тэнцэх мөнгөн шагнал олгох журамтай.

ОХУ “Пёнчан 2018” олимпоос хоёр алт, зургаан мөнгө, есөн хүрэл, нийт 17 медаль хүртсэн юм.

Хууль л амла!

12 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.