Болливудын супер од Шридеви таалал төгслөө

2018-02-26 Ертөнц

Энэтхэгийн алдарт жүжигчин Болливудын супер од Шридеви 54 насандаа таалал төгсчээ. Тэрээр өнгөрсөн бямба гаригт АНЭУ-ыэ Дубай хотноо зүрхний шигдээс өвчнөөр өөд болсон байна. Тэрээр Дубайд гэр бүлийнхнийхээ хуримын ажиллагаанд зочлохоор очоод байжээ.
Талийгаач Шридеви Бони Капур буюу Шридеви нь 1963 онд төрсөн. Телугу, тамил, хинди, малайлам, каннада хэлээр 300 гаруй кинонд гол, болон туслах дүр бүтээж байжээ. Шридеви Энэтхэгийн кино урлагийг гэр бүлийн бизнес болтол нь хөгжүүлсэн, Болливудыг үндэслэгч Раж Капурын удмын Бони Капуртай 1996 онд гэрлэсэн, супер од хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн цөөн эмэгтэй жүжигчдийн нэг байсан юм.
Түүнийг нас барсныг мэдсэн Энэтхэгийн Ерөнхийлөгч Рам Нат Ковинд, Ерөнхий сайд Нарендра Моди, жүжигчин Приянка Чопра, крикетийн домог Сачин Тендулкар нарын зэрэг улс төр, урлаг, спортын салбарын алдартнууд эмгэнэл илэрхийлсээр байна.

Б.Сайханаа

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.