“Это вам за пацанов!”

2018-02-6 Ертөнц

Сирид байлдааны үүрэг гүйцэтгэж яваад амиа алдсан Су-25 дайрагч нисэх онгоцны нисгэгч, хошууч Роман Филипов нь 33 настай байжээ. Тэрээр 1984 онд ЗХУ-ын Вороньеж хотод байлдааны онгоцны нисгэгчийн гэрт төрсөн аж.

Тэр энэ сарын 3-нд Сирийн нутаг Серакиб Идлибт өөрийн Су-25 онгоцтой байлдааны нислэг үйлдэж яваад лалын хэт даврагч “Жабхат ан Нусры” бүлэглэлийн харвасан гар пуужинд оногдон газарт унаж улмаар автомат гар бууныхаа сумыг дуустал байлдан хоёр лалын байлдагчийн хамт гранатаар өөрийгөө дэлбэлжээ.

 

Түүний унаж явсан онгоцны хар хайрцагт үлдсэн бичлэгт хамгийн сүүлд хэлсэн үг нь «Это вам за пацанов!» буюу хөрвүүлвэл “Энийг залуусынхаа төлөө та нарт ” хэмээн хэлжээ. Тэр хамгийн сүүлийн бүлээн амьсгал, энэ хорвоод үлдээсэн хамгийн эцсийн мөрөө  ийнхүү залуусын энх тайвны төлөө зориулсан юм. Тиймээс зоригт эрийн гавьяаг үнэлэн ОХУ-ын баатар цол нэхэн олгуулахаар тодорхойлсон тухай оросын хэвлэлүүд мэдээлж байна.

О.Гэрэл

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.