Явуулын хурим

2018-02-5 Ертөнц

“Wedding Wagon” гэдэг компани сонгосон газарт хуримын үйлчилгээ үзүүлдэг байна (боломжит сонголтуудыг дээр дурдсан компанийн вэбсайт дээр байрлуулсан байх бөгөөд энэ нь зочид буудлын өрөө, цэцэрлэгт хүрээлэн, Лас Вегасын дурсгалт газар ч байж болно).

Гэрлэлт, мөргөлийн зан үйлийг хийхэд шаардагдах бүх хэрэгслүүд фургон машин дотор байдаг. Компани нь гэрэл зурагчин, гэрч, бусад үйлчилгээг үзүүлдэг байна.

Гэрлэх ажиллагаа нь дунджаар 130 ам.доллар болдог бөгөөд ёслолын төгсгөлд шинээр гэрлэсэн хүмүүс шаардлагатай хууль эрх зүйн баримт бичиг, гэрлэх үедээ бие биендээ өргөсөн тангарагыг нотолсон гэрчилгээг авна.

Энэхүү үйлчилгээ нь хосуудын хуримын зардлыг илтэд хэмнэх ба уламжлалт нүсэр ёслолыг бодвол сонирхолтой, давтагдашгүй болгодог аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.