Малайзын Авлигын эсрэг хороо 1,1 сая ам.доллар бүхий 13 дансыг битүүмжилжээ

2018-02-1 Ертөнц

Малайзын Авлигын эсрэг хороо шалгалт явуулж, тус улсын Ус сувгийн газрын дарга, хоёр компанийн захиралыг баривчилж, тэдний эзэмшдэг 1.1 сая ам.доллартой дансыг битүүмжилсэн байна.

Тэдгээр дансыг тус газрын дарга, түүний хүүхдүүд болон компанийн захирал эзэмшдэг юм байна. Цаашид энэ хэргийг үргэлжлүүлэн шалгаж, уг хэрэгт нэмж хэн нэгнийг татаж магадгүй гэж Малайзын Авлигын эсрэг хорооны дарга мэдээлжээ.

Түүнчлэн, Малайзын Авлигын эсрэг хороо хэрэгт холбогдсон компанийн эзэмшигчийн гэрээс нь бэлэн 230 мянган ам.доллар хурааж, түүний дансан дахь 740 мянган ам.долларыг битүүмжилжээ.

Тус байгууллагын дарга нь 2014-2017 оны хооронд тендер зарлан явуулж, тендер бүрийн үнийн дүнгээс 10 хувийг хахуульд авдаг байсан гэх авлигын хэрэгт шалгагдаж байгаа юм байна. Харин компанийн захирлуудын хувьд уг хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй гэж үзэн шалгагдаж байгаа аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.