Японы Ширатаки тосгоны галт тэрэг Кана Харада нэртэй ганцхан хүнд үйлчилдэг

2018-01-23 Ертөнц


Японы Ширатаки тосгоны галт тэрэг Кана Харада нэртэй ганцхан хүнд үйлчилдэг байна. Тус улсад байрлах Хоккайдо аралд оршдог Ширатаки тосгон руу 60 жилийн турш хүн тээвэрлэдэг байсан галт тэрэгний чиглэл удахгүй хаагдах гэж байгаа гэнэ. Шалтгаан нь одоо энэ чиглэлд зөвхөн ганц зорчигч өдөр бүр явдаг болжээ.

Ширатаки тосгоны чиглэлд 1955 онд анх төмөр зам тавигдаж тосгоны хүүхдүүдийг сургуульд нь хүргэдэг байсан гэнэ. Харин өдгөө хотжилт, хүн амын хөгшрөлтөөс болоод хүүхдийн тоо цөөрч, одоо Ширатакид ердөө 36 хүн амьдардаг болжээ.

Галт тэрэгний цорын ганц зорчигч нь Кана Харада нэртэй охин бөгөөд тэр өдөр бүр 35 минут аялаж сургууль, гэрийнхээ хооронд зорчдог юм байна. Кана охин ирэх гуравдугаар сард сургуулиа төгсөх ба үүний дараа Ширатакигийн төмөр замын өртөө бүр мөсөн хаагдах аж.

Галт тэрэг сүүлийн гурван жилд зөвхөн Канад зориулан, түүний хичээлийн хуваарьт тааруулан үйлчилж байгаа юм. Кана охин уг өртөөг зөвхөн өөрт нь зориулж ажиллуулдагт баярладаг ч удахгүй хаагдах тухай бодохоор харамсдаг гэж ярьжээ.

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.