“Утгын чимэг” наадамд Санжийн Пүрэв түрүүлжээ

2017-12-25 Мэдээ мэдээлэл

Төрийн хошой шагналт зохиолч Ч.Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойн нэрэмжит оны шилдэг богино өгүүллэгийн “Утгын чимэг-2017” наадам өчигдөр боллоо.

“Утгын чимэг-2017” наадмын шилдгийн шилдэг цомын эзнээр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Санжийн Пүрэв “Уул өвгөн хоёр” өгүүллэгээрээ шалгарчээ. Уг өгүүллэгийг Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Равдан уншсан байна.

Наадмын дэд байрыг зохиолч Н.Бадамжав, гутгаар байрыг зохиолч Д.Жамъян, дөрөв, тавдугаар байрыг зохиолч Б.Баярсайхан, Г.Жамъян нар тус тус эзэлжээ. Шагналт байрд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч С.Оюун, МЗЭ-ийн шагналт яруу найрагя, зохиолч Т.Баянсан, зохиолч Г.Болормаа, Д.Уранбилэг, Т.Бум-Эрдэнэ нарын өгүүллэг тус тус шалгарчээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.