Умард Солонгосын эсрэг  дахин шинэ багц хориг тогтоов

2017-12-15 Ертөнц

Японы Засгийн газар Умард Солонгосын эсрэг өнгөрсөн сарын  7-нд хориг арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. Улмаар 35 этгээд, хувь хүнийг хоригийн жагсаалтад оруулж байсан билээ.

Харин Японы Засгийн газар Умард Солонгосын эсрэг  дахин шинэ багц хориг арга хэмжээ авах болжээ.  Энэ дагуу Умардын 19 аж ахуйн нэгж, нэг байгууллагыг хориг арга хэмжээний жагсаалтад оруулсан байна.

Энэ “хар жагсаалт”-д багтсан хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг Умардын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг хөгжүүлэхэд оролцсон, нүүрс болон эрдэс металлийг хууль бусаар экспортлосон, хилийн чинад руу ажилчид илгээсэн гэж үзэж, хориг арга хэмжээ авсан юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.