Даварсаар даварсаар Дагвын оронд гэж. Тавантолгойн төмөр зам барих ажлыг төвөггүйхэн гартаа оруулж чадсанаар нь монголчууд “Samsung C&T” гэх компанийг сайн мэдэх болсон. Гэхдээ сайнаар бус саараар. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын далангийн ажлыг “Чингис бонд”-оос 200 сая доллараар санхүүжүүлсэн бөгөөд “Samsung C&T” компани гүйцэтгэгчээр ажилласан. Харамсалтай нь өдгөө эл газар овоолсон шорооноос өөр юмгүй болжээ. Харин ч бүр сонгон шалгаруулалтад тэнцэж, туслан гүйцэтгэгчээр ажилласан Монголын 13 компанийн хойдохыг нь уншсан гэвэл хатуудахгүй болов уу. Үндэсний компаниуд хар бор ажлыг нь гардан гүйцэтгэж, харин “Самсунг” корпораци өрмийг нь хамах ажиллагааг л тэнд хийсэн гэсэн үг. Туслан гүйцэтгэгч 13 үндэсний компаниас гадна давхар гэрээлэгч 25 компани Тавантолгой-Гашуун сухайтын төмөр зам дээр ажилласан байдаг. Түүнчлэн геодезийн хэмжилт, хөрсний шинжилгээ хариуцсан хоёр, бусад туслан гүйцэтгэгч 10, байнгын ханган нийлүүлэгч 120 компани энэ төслөөс санхүүжиж байгаа ажээ. Энэхүү 170 компанийн 2700 гаруй инженер техникийн ажилтан, албан хаагчид ажилласан гэсэн мэдээлэл бий. Гол нь “Самсунг” хариуцсан ажлаа дуусгаагүйгээр барахгүй овоолсон шороо үлдээж, 60 гаруй сая ам.долларын бүтээн байгуулалт хийсэн туслан гүйцэтгэгч үндэсний компаниуд хаалгаа барьснаар энэ үйл явдал өндөрлөв.
Энэ мэт хэл ам тасраагүй байхад шинэ нисэх буудалд мөн л туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа үндэсний компаниуд хаалгаа барих дээрээ тулаад байна. Хөшигтийн хөндий дэх Олон улсын нисэх буудлын гүйцэтгэгч нь өнөөх “Самсунг” групп. Гэхдээ гэрээ байгуулахдаа өөрийн охин компани гэгдэх “Эс Си Ти И Си Эм” ХХК нэрээр гэрээ байгуулсан байдаг. Мөн л үндэсний аж ахуйн нэгжүүдийг гар хөлийнхөө үзүүрт зарж, хамаг ажлаа хийлгэж байгаа. Тэднээс нэг компанийг нь жишээ болгон дурьдвал “Нэйшнл Девелопер” ХХК. Тус компани 2007 онд зам барилгын чиглэлээр байгуулагдаж 14 төсөл дээр амжилттай ажиллаж ирсэн туршлагатай. Тухайлбал, эл компани нь Ухаа Худаг-Гашуун Сухайтын чиглэлийн 86 км хатуу хучилттай авто зам, Баянхонгор-Улаанбаатарын чиглэлд 50 км хатуу хучилттай авто зам, Чойбалсан–Улаанбаатарын 10.65 км хатуу хучилттай авто замуудыг барьж дуусгасан гэдгийг нь хийсэн ажлынх нь тайлангаас харж болно.
**Үнэндээ хоёр компанийн хооронд байгуулсан Хамтын ажиллагааны гэрээ 2016 оны зургадугаар сарын 30-нд дуусгавар болжээ. Монгол компани нь олон жил хамтарч ажилсанаа бодож гэрээг сунгалгүй ажилласан нь алдаа болсон байна. Учир нь гэрээгүй ажилсан хугацаанд солонгос компани илэрхий дарамтлах болсон бөгөөд элдэв шалтаг тоочин туслан гүйцэтгэгч компанийн төлбөрөөс их хэмжээний суутгал хийх болжээ. Үүний эцэст тус компани 1.5 тэрбум төгрөгийн алдагдалд орох нь тэр.
Гэтэл өнөөх Солонгос нөхрийн буянаар хаалгаа барих дээрээ тулжээ. Зүй нь “Нэйшнл Девелопер” компани 2013 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “Самсунг Си Эн Ти” компанитай Хамтын ажиллагааны гэрээ байгуулж Хөшигтийн хөндий дэх Шинэ нисэх буудлын төсөл дээр шуудуу, хоолой, газар шороо, хашааны угсралт зэрэг ажлуудыг гүйцэтгэж эхэлжээ. Өдгөө тэдний ажил дуусах шатандаа яваа аж. Гэтэл үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр “Самсунг Си Эн Ти” компани дахин “новшрох” болжээ. Үнэндээ хоёр компанийн хооронд байгуулсан Хамтын ажиллагааны гэрээ 2016 оны зургадугаар сарын 30-нд дуусгавар болжээ. Монгол компани нь олон жил хамтарч ажилсанаа бодож гэрээг сунгалгүй ажилсан нь алдаа болсон байна. Учир нь гэрээгүй ажилласан хугацаанд солонгос компани илэрхий дарамтлах болсон бөгөөд элдэв шалтаг тоочин туслан гүйцэтгэгч компанийн төлбөрөөс их хэмжээний суутгал хийх болжээ. Үүний эцэст тус компани 1.5 тэрбум төгрөгийн алдагдалд орох нь тэр.
2015 онд л гэхэд элдэв шалтаг шалтгаанаар 40 сая төгрөгийг суутгасан бол 2016 оны долдугаар сараас арваннэгдүгээр сарын хугацаанд буюу гэрээ дуусгавар болсны дараа 469 сая төгрөгийг мөн л суутгажээ. Өөрөөр хэлбэл, ашигтай гэхээсээ илүүтэй алдагдалтай ажиллах байдал өдөр ирэх тусам нэмэгдэх болж. Ямартаа л сүүлийн хоёр сарын тус компаний ашиг орлогын үр дүнг харахад ХАСАХ 700 сая төгрөгийн үр дүнтэй ажилласан байх аж. Хичнээн улсын бүтээн байгуулалтын төлөө ажиллаж байгаа ч ийм хэмжээний алдагдалтай ажиллах нь ариун явдал уу гэлтэй. Мөн өнгөрсөн хугацаанд дээрхи компанийг хэт дарамтлах, зөвшилцөхгүйгээр дураараа шийдвэр гаргах, санаатайгаар алдагдалтай ажиллуулах, буруу удирдлага, мэдээллээр хангах зэргээр туслан гүйцэтгэгч компаниудыг илтэд хохироох явдал түгээмэл аж. Ганц жишээ дурьдахад л, “Самсунг” групп Японы талтай үнийн тохируулгатай гэрээ хийсэн атлаа туслан гүйцэтгэгч үндэсний 40 гаруй компанитай үнэ өөрчлөгдөхгүй байхаар гэрээлсэн байна. Өөрөөр хэлбэл, Японы талтай эдийн засгийн нөхцөл байдалтай уялдсан гэрээ үзэглэсэн аж.
Харин үндэсний компаниудтай үнийн савлагаа гарч байсан ч 2013 оны гэрээний үнэ өөрчлөгдөхгүй байхаар тохиролцсон байдаг. Улс төрийн тогтворгүй уур амьсгалтай манай улсад эдийн засаг гэдэг хүүхдийн савлууртай ижил. Хэн дуртай нь хүчтэйхэн түлхэхэд ганхаж, савлаж байдаг тогтворгүй эдийн засагтай. Үгүй дээ л 2013 оноос хойш эдийн засаг хэдэнтээ өөрчлөгдөж, ам.долларын ханш хэт өндөрт савлаж, төгрөг шалны алчуурны дайтай ч үзэгдэхээ больсон цаг. Үүнээс үүдэлтэй бараа, бүтээгдэхүүний үнэ хэдэнтээ өссөнийг ч хэлэхэд хэцүү. Тийм атал “Самсунг” үүнийг үл ойшоосон байдаг. Үнэндээ ч Хамтын ажиллагааны гэрээний заалт, гүйцэтгэгчийг хамгаалах зүйл туйлын бага зөвхөн “Самсунг”-ийн талын эрх ашиг хамгаалсан гэрээ байсныг тус компанийхан ч хэлдэг. Үүнийг өөрчлөх ямарч боломжгүй. Өөрөөр хэлбэл, тулгасан гэрээг байгуулсан аж.
Дээр нь Солонгосчуудын зүгээс төлөвлөлт асар муу байсан учир ажил гүйцэтгэж буй компаниудын хувьд өрөг зардалыг урьдчилан тооцоход маш хүндрэлтэй. Өнгөцхөн харахад жил жилээр болон сар сараар ажлуудаа төлөвлөсөн боловч яг ажлын явцад тоо нь байнга өөрчлөгдөнө, барилгын зурагт өөрчлөлт орно, хийсэн ажлыг дахин хийлгэнэ, тэр ч бүү хэл, гэрээнд заасан ажлыг гуравдагч этгээдтэй зөвшөлцөхгүй шилжүүлнэ гээд маш их хүндрэл гардаг байжээ. “Самсунг” группын удирдлага зохион байгуулалт, ажлын уялдаа холбоо тун тааруу байдгийн ганц илрэл нь энэ. Нэг ажлыг хэдэнтээ хийлгэхийн зэрэгцээ элдэв шалтаг, шалтгаан тоочиж өөнтөглөх нь ч их аж. Ямартаа л 200 метр талбай бүхий долоон сая төгрөгийн өртөгтэй ажлыг хэд дахин хийлгэж 24 сая төгрөг зарлагадуулсан байх жишээтэй. Мэдээж бороо шороо орсон гэхчлэн элдэв шалтгаан нөхцөл бий ч монголчуудыг хэт дорд үзсэн арга барилыг нь зөвтгөх боломжгүй. Энэ мэтээр үндэсний компаниуд улсынхаа бүтээн байгуулалтын төлөө ажиллаж байгаа нэрийдлээр алдагдалд орж, хаалгаа барих дээрээ тулжээ. Жишээ болгон татсан “Нэйшнл Девелопер” компани л гэхэд энэ онд тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна.
Хөшигтийн хөндий дэх олон улсын нисэх буудлын явц сайн явагдаж байгааг манай албаныхан сайшаах нь олонтаа. Тэр ч бүү хэл, хааяахан тэнд очиж “загвартан” зургаа татуулах нь ч бий. Гэтэл өнгөн дээрээ гяланцаг ч, шагайгаад харвал үндэсний компаниуд нь хангуг эрд дарлуулж, боолчлогдож байгааг бэлхнээ мэдэж болно. Туслан гүйцэтгэгч компаниудтай байгуулсан гэрээ мөрдөгдөх нь битгий хэл, ажилчид нь тэнэг мангараараа ч цоллуулах нь энгийн үзэгдэл болсон эл газрын гал тогоонд нь ороод харах л хэрэгтэй бололтой. Өдгөө “Нэйшнл Девелопер” компанийн тэсвэр тэвчээр алдагдаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хандахаар болжээ. Цаашлаад шүүхийн байгууллагад ч гомдол гаргахаа хэлж байсан. Ямартай ч үндэсний компаниудынхаа эрх ашгийг хамгаалж, үг, үйлдлийг нь сонсож байхгүй бол горьгүй болсныг энэ мэт олон жишээнээс харж болно. Монголын хамгийн том хөрөнгө оруулалттай төслүүдээс башир аргаар их хэмжээний мөнгө хусч амташсан “Самсунг”-ийн толгойг ч илээд байна.
Эх сурвалж: Newsmedia.mn
7 цагийн өмнө
9 цагийн өмнө
10 цагийн өмнө
10 цагийн өмнө
Өчигдөр
87384
30521
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.