Чингис хааны хөрөг зургийг доромжилсон Хятад эрийг шийтгэжээ

2017-12-14 Ертөнц

Чингис хааны хөрөг зургийг доромжилсон Хятад эрийг нэг жилийн хорих ялаар шийтгэжээ. Энэ тухай мэдээллийг өчигдрөөс эхлэн Хятадын мэдээллийн хэрэгсэлээр цацаж эхэллээ. Цаашид Чингис хааны хөрөг зураг болон бусад холбогдолтой ямар нэгэн зүйлд зүй бусаар хандсан, доромжилсон хэнийг ч чанга хатуу шийтгэдэг болж байгааг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр түмэнд түгээж байна.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.