Ах, дүүс анхны биткоины тэрбумтнууд тодорлоо

2017-12-4 Ертөнц
Марк Цукербергтэй фэйсбүүкийг санаачлагч хэмээн удаан хугацаанд шүүхдэлцсэн ах, дүү ихрүүд болох Уинклвоссууд анхны биткоины тэрбумтнуудаар тодорчээ. 2013 онд тэд 11 орчим сая долларыг биткоин худалдаж авахад зарцуулаад энэ цахим валютын зах зээлийн нэг хувийг хяналтдаа оруулсан аж. Нэг биткоины ханш 11 мянган долларт хүрч, 10 мянган хувийн өсөлт үзүүлснээр тэдний хөрөнгийн хэмжээ хоёр тэрбум ам.долларт дөхсөн гэнэ.
Ах, дүү хоёр хөрөнгө оруулалтаа тууштай байлгах үүднээс криптовалютаа албаар худалдахгүй байгаа юм. Тэд биткоиныг алтны сайжруулсан хувилбар гэдэг байна. Америкийн бизнесмэнүүд, сэлүүрт завины тамирчид асан ах, дүү Уинклвоссууд нийгмийн сүлжээний концепцийг бий болгосон ч түүнийгээ Марк Цукербергт алдчихсан хэмээн удтал шүүхдэлцэж нэрд гарсан билээ.  Дэлхийн хамгийн алдартай криптовалют өнгөрсөн сарын 29-ний өдөр түүхэн дээд амжилтаа тогтоосон бөгөөд нэг биткоин 11400 ам.долларт хүрсэн юм. Өчигдөр орой түүний үнэлгээ 11500 ам.доллар байв.

Тог тог… ХААЛГАА нээ

7 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.